top of page

Эрнест Хэмингуэй "Өвгөн тэнгис хоёр"

  • Writer: Н.Саруул
    Н.Саруул
  • Jan 10, 2024
  • 1 min read

Updated: Jan 23



Өвгөн тэнгис хоёр Эрнест Хэмингуэй

Өвгөн тэнгис хоёр номын тэмдэглэл

Энэхүү алдарт тууж нь далайн эрэгт загасчилж амьдардаг Сантьяго гэх өндөр настай өвгөний ганцаардмал, гунигтай, тэсвэр тэвчээртэй байдлыг харуулжээ. Өвгөнд хань болж, тусалж асарч дэмждэг ганц хүн нь өрөвч сэтгэлтэй нэгэн бяцхан хүү юм. Хүү тавхан настай байхаасаа л өвгөнийг дагаж загасчлах тоног, тор өгөөш зэргийг нь зөөж тусалж ирсэн. Өвгөн дөлгөөхөн хэр нь догшин далайд амь тэмцэн аварга махчин загастай тэмцэж байхдаа ч бяцхан хүүг бодож хязгааргүй их тэсвэр тэвчээр гаргаж гэртээ эсэн мэнд ирнэ.


"Өвгөн тэнгис хоёр" нь хүний амьдралын туршлага, арга мэх, тэсвэр тэвчээр ямар хүчтэй болохыг харуулсан гунигтай хэр нь сонирхолтой зохиол юм.


Өвгөн тэнгис хоёр номын тэмдэглэл

84 өдөр ямар ч олзгүй явсан өвгөн нэг л өдөр газрын бараа харагдахгүй болтол хязгааргүй далайн гүн рүү явна даа гэж боддог байж. Бодсоноороо ч далайд гаран загасчдын цугладаг эргүүлэгт худгийг долоо хоног тойрсон ч олзгүй л байсан тул цааш явж нэгэн том загас барих бөгөөд нэгэнтээ агнаж ачиж дийлэхгүй тул өөрөө үхэж далайн мандал дээр хөвж гарч ирэхийг нь хүлээн олон хоног загасны аясаар далайд хүнс усгүй болтлоо хөвнө. Загас ч өвгөний хүссэнээр үхэж хөвөн гарч ирэх ч гэр лүгээ авч явна гэдэг маш хэцүү даваа болон хувирна. Махчин загасанд олзоо алдахыг хүсэхгүй тэмцэх ч эцэстээ өөрөө гэртээ харихын хүслэн болно.


Том загас барих хүсэл нь биелсэн ч гэртээ ирэхэд загасных нь данхар том толгой, урт том илд сүүл, хэдэн яс л үлдсэн байв.

Н.Саруул

Өвгөн тэнгис хоёр номын тэмдэглэл


1 Kommentar

Mit 0 von 5 Sternen bewertet.
Noch keine Ratings

Rating hinzufügen
Gast
25. Dez. 2024
Mit 5 von 5 Sternen bewertet.

.

Gefällt mir

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page