top of page

Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”

  • Writer: Ж.Төмөр-Очир
    Ж.Төмөр-Очир
  • Jan 7, 2024
  • 1 min read

Updated: Dec 26, 2024



Үзэхийн хязгаар дуу бичлэг

Өөрийн амьдралын талаар өгүүлэхдээ зохиолч, "Ертөнцийг ямар өнгөөр харна чи тэр өнгөндөө л зохицно" хэмээн өгүүлдэг. Энэхүү зохиолыг бүгд л үхлийн тухай гэдэг ч, миний хувьд харьцангуй өөр бодолтой байдаг. Хүний үзэж харах юм бүхэн хязгаартай, гэхдээ та тэр харж буй зүйлсийг хэрхэн хүлээн авахаас шалтгаалж, таны үзэхийн хязгаар өөрчлөгдөж байдаг талаар өгүүлдэг юм шиг санагддаг.


Бүхий л зүйлс цаг хугацаатай байдаг. Өгөгдсөн цаг хугацаандаа өөрийн ертөнцийг та л бүтээж, та л өнгөөр будна. "Үзэхийн хязгаар" өгүүллэгтээ зохиолч, “Би ч үхнэ, Та ч үхнэ ... Цэцэг л үлдэнэ” гэж хэлдэг. Цэцэг бид бүгдээс бага настайг бид мэднэ, гэхдээ цэцэг дахин ургаж нахиалах нь үхээгүй үлдэж байгааг илэрхийлж байна хэмээн харах хэрэгтэй.


Та, би, бид хэн ч амьдралд алдаж онодог, гэхдээ та амьдралын хязгаар болох үхэлтэй тулгараагүй байна шүү дээ. Энэ дэлхийгээр дүүрэн шинэ боломж, шинэ өнгө байхад та юуны учир шантарна вэ? Та дахин цэцэглэх боломжтой шүү дээ. Таны амьдралын хязгаар энэ биш шүү дээ. Та хязгаараа ирэх үед л, одоо боллоо гэж бод, харин тэр хүртэл та амьдарна, хязгааргүй их үзэж харах зүйлстэйгээр оршино, тэр бүгдийг олж харж чадах талаар өгүүлсэн юм шиг санагддаг.


Л.Өлзийтөгс зохиолч өөрийн алдаж оносон бүхнээ тийм л утгаар энэ номдоо нэгд нэгэнгүй өгүүлсэн болов уу гэсэн бодол төрнө...

Ж.Төмөр-Очир



Л.Өлзийтөгс Үзэхийн хязгаар номын тэмдэглэл






1 commentaire

Noté 0 étoile sur 5.
Pas encore de note

Ajouter une note
Invité
25 déc. 2024
Noté 5 étoiles sur 5.

.

J'aime

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page