1. Ром-Германы буюу эх газрын эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Австри Бүгд Найрамдах Австри Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
2 | Азербайжан Бүгд Найрамдах Азербайжан Улс | Герман, Франц, Орос, Азербайжаны уламжлалт эрх зүйд үндэслэсэн. |
3 | Албани Бүгд Найрамдах Албани Улс | Наполеоны эрх зүйд суурилсан. |
4 | Ангол Бүгд Найрамдах Ангол Улс | Португалийн эрх зүйд суурилсан. |
5 | Андорра Андоррын Гүнт Улс | Шүүхүүд Ромын эрх зүй болон Каталонийн заншлын хуулийн нэгдэл болсон заншлын эрх зүйг хэрэглэдэг. |
6 | АНУ Луизиана муж | Франц, Испанийн эрх зүйд суурилсан. |
7 | Аргентин Бүгд Найрамдах Аргентин Улс | Испанийн эрх зүйн нөлөө ихтэй. Бразил, Испани, Чилийн эрх зүй, Наполеоны эрх зүйгээс улбаатай ба XIX зууны Францын шүүгчдийн хуулийн онолын ажлуудаас эх сурвалжтай. XX зууны хоёрдугаар хагаст Германы эрх зүйн онол нөлөөлсөн. |
8 | Армени Бүгд Найрамдах Армени Улс | Наполеоны эрх зүй болон Арменийн уламжлалт хууль дээр үндэслэсэн. |
9 | Аруба Арубагийн Улс | Голландын эрх зүйд үндэслэсэн. |
10 | Балба Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн боловч stare decisis буюу шийдвэрлэсэн зүйлд тууштай зогсох зарчмыг өргөнөөр хэрэгжүүлдэг. Энэтхэгийн эрх зүйн тогтолцоо нөлөөлсөн. |
11 | Беларусь Бүгд Найрамдах Беларусь Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
12 | Бельги Бельгийн Хаант Улс | Наполеоны эрх зүйг нэлээд өөрчилсөн ч одоог хүртэл хэрэглэдэг. |
13 | Бенин Бүгд Найрамдах Бенин Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
14 | Болгар Бүгд Найрамдах Болгар Улс | Герман, Ромын эрх зүй нөлөөлсөн. |
15 | Боливи Боливийн Олон Үндэстний Улс | Наполеоны эрх зүй нөлөөлсөн. |
16 | Босни Херцеговин Босни ба Херцеговин Улс | Австрийн эрх зүй нөлөөлсөн. |
17 | Бразил Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс | Герман, Итали, Франц, Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
18 | Буркина Фасо Буркина Фасо улс | Францын эрх зүйнд үндэслэсэн. |
19 | Бурунди Бүгд Найрамдах Бурунди Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
20 | Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс | Бельгийн эрх зүйд үндэслэсэн. |
21 | Бүгд Найрамдах Конго Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
22 | Габон Бүгд Найрамдах Габон Улс | Францын эрх зүйн тогтолцоонд үндэслэсэн. |
23 | Гватемал Бүгд Найрамдах Гватемал Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
24 | Гвиней Бүгд Найрамдах Гвиней Улс | Францын эрх зүйн тогтолцоо, заншлын эрх зүйд үндэслэсэн. |
25 | Гвиней-Бисау Бүгд Найрамдах Гвиней-Бисау Улс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
26 | Герман Холбооны Бүгд Найрамдах Герман Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. Ромын болон Германы хуулийн уламжлал аль аль нь нөлөөлсөн. |
27 | Грек Бүгд Найрамдах Грек Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
28 | Гүрж Гүрж Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
29 | Дани Дани улс | Хойд Германы эрх зүйд үндэслэсэн. Скандинав-Хойд Германы эрх зүй. |
30 | Доминиканы Бүгд Найрамдах Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
31 | Египет Арабын Бүгд Найрамдах Египет Улс | Наполеоны эрх зүй болон Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. |
32 | Исланд Бүгд Найрамдах Исланд Улс | Хойд Германы эрх зүйд үндэслэсэн. Германы уламжлалт эрх зүй ба дундад зууны үеийн Норвег, Данийн эрх зүй нөлөөлсөн. |
33 | Испани Испанийн Хаант Улс | Наполеоны эрх зүй нөлөөлсөн. Испанийн эрх зүйн уламжлалын зарим элементийг агуулдаг. |
34 | Итали Бүгд Найрамдах Итали Улс | Наполеоны эрх зүйн элементүүдтэй Германы эрх зүйд үндэслэсэн. |
35 | Кабо-Верде Бүгд Найрамдах Кабо-Верде Улс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
36 | Камбож Камбожийн Хаант Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
37 | Колумби Бүгд Найрамдах Колумби Улс | Чилийн эрх зүйд үндэслэсэн. |
38 | Коста-Рика Бүгд Найрамдах Коста Рика Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
39 | Кот-д'Ивуар (Зааны ясан эрэг) Бүгд Найрамдах Кот-д'Ивуар Улс | Францын хуулийн системд суурилсан. |
40 | Куба Бүгд Найрамдах Куба Улс | Коммунист эрх зүйн онолын томоохон элементүүдтэй Испани, Америкийн эрх зүй нөлөөлсөн. |
41 | Кюрасао Кюрасао улс | Голландын эрх зүйд үндэслэсэн. |
42 | Латви Бүгд Найрамдах Латви Улс | Наполеоны эрх зүй болон Германы эрх зүйд үндэслэсэн. Эрүүгийн эрх зүй нь Орос, Германы эрх зүйн уламжлалыг хадгалсан байдаг бол эрүүгийн байцаан шийтгэх хууль нь Баруун Европт хүлээн зөвшөөрөгдсөн практикийн дагуу бүрэн загварчилсан. |
43 | Ливан Бүгд Найрамдах Ливан Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
44 | Литва Бүгд Найрамдах Литва Улс | Голландын эрх зүйн дагуу загварчилсан. |
45 | Люксембург Люксембургийн Их Херцогт Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
46 | Макао БНХАУ-ын тусгай захиргааны бүс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. Хятадын эрх зүй нөлөөлсөн. |
47 | Мексик Мексикийн Нэгдсэн Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
48 | Мозамбик Бүгд Найрамдах Мозамбик Улс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
49 | Монгол Монгол улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
50 | Монтенегро (Черногор) Монтенегро улс | Наполеоны болон Германы эрх зүйд үндэслэсэн. |
51 | Нидерланд Нидерланд улс | Наполеоны болон Германы эрх зүйд үндэслэсэн. |
52 | Норвег Норвегийн Хаант Улс | Скандинав-Умард болон Хойд Германы үндэслэсэн. |
53 | Орос Оросын Холбооны Улс | Ромын эрх зүйгээс Византийн уламжлалаар дамжсан. 1700-1800-аад оны Герман, Голландын хэм хэмжээ ихээхэн нөлөөлсөн. 1900-аад оны социалист хэв маягийн өөрчлөлт, 1990-ээд оноос хойш эх газрын эрх зүй нөлөөлсөн. |
54 | Өмнөд Солонгос Бүгд Найрамдах Солонгос Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
55 | Панам Бүгд Найрамдах Панам Улс | Наполеоны эрх зүй болон Аргентины эрх зүй ихээхэн нөлөөлсөн. |
56 | Перу Бүгд Найрамдах Перу Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
57 | Польш Бүгд Найрамдах Польш Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
58 | Португал Бүгд Найрамдах Португал Улс | Наполеоны эрх зүй, дараа нь Германы эрх зүй нөлөөлсөн. |
59 | Руанда Бүгд Найрамдах Руанда Улс | Ром-Германы болон Англо-Саксоны эрх зүйн холимог. |
60 | Румын Румын улс | Кэбэкийн хуульд үндэслэсэн боловч Наполеоны болон Францаас сэдэвлэсэн Итали, Испани, Швейцар зэрэг бусад улсын эрх зүй нөлөөлсөн. |
61 | Сальвадор Бүгд Найрамдах Эль Сальвадор Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
62 | Сан-Томе ба Принсипи Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
63 | Серби Бүгд Найрамдах Серби Улс | Сербийн Ханхүүгийн хуульд Австрийн эрх зүй нөлөөлсөн. Швейцарын эрх зүй нь үүргийн тухай хуулийн загвар болсон. |
64 | Словак Бүгд Найрамдах Словак Улс | Австрийн эзэнт гүрний эрх зүйгээс гаралтай (1811), Германд эзлэгдсэн үед (1939–1945), социалист дэглэмийн үед зөвлөлтийн (1947/1968–1989) эрх зүйн нөлөөнд автаж, зөвлөлтийн нөлөөлөл, дараа нь социалист хуулийн элементүүдийг арилгахын тулд ихээхэн шинэчлэгдсэн (1989). |
65 | Словени Бүгд Найрамдах Словени Улс | Герман болон Австри-Унгарын эрх зүй нөлөөнд автсан. |
66 | Суринам Бүгд Найрамдах Суринам Улс | Голландын эрх зүйд үндэслэсэн. |
67 | Тайван Бүгд Найрамдах Хятад Улс | Герман, Японы эрх зүй нөлөөлсөн. |
68 | Төв Африкийн Бүгд Найрамдах Улс | Францын эрх зүйн тогтолцоонд үндэслэсэн. |
69 | Унгар Унгар Улс | Наполеоны хуулийн элементүүдийг агуулсан Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
70 | Финланд Бүгд Найрамдах Финланд Улс | Нордикийн эрх зүйд үндэслэсэн. |
71 | Франц Бүгд Найрамдах Франц Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
72 | Хаити Бүгд Найрамдах Хаити Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. |
73 | Хондурас Бүгд Найрамдах Хондурас Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
74 | Хорват Бүгд Найрамдах Хорват Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
75 | Хятад Бүгд Найрамдах Хятад Ард Улс | Герман, Францын хууль, ЗХУ-ын зөвлөлт социалист эрх зүй нөлөөлсөн. |
76 | Чад Бүгд Найрамдах Чад Улс | Францын эрх зүйн тогтолцоонд үндэслэсэн. |
77 | Чех Бүгд Найрамдах Чех Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
78 | Чили Бүгд Найрамдах Чили Улс | Наполеоны эрх зүйд үндэслэсэн. Испанийн эрх зүйн уламжлал онцгой нөлөө үзүүлсэн. Чилийн эрх зүй нь эргээд Латин Америкийн бусад улсын эрх зүйд ихээхэн нөлөөлсөн. |
79 | Швед Шведийн хаант улс | Скандинав-Хойд Германы эрх зүйд үндэслэсэн. |
80 | Эквадор Бүгд Найрамдах Эквадор Улс | Чилийн эрх зүйд үндэслэсэн. |
81 | Экваторын Гвиней Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
82 | Энэтхэг Бүгд Найрамдах Энэтхэг Улс | Португалийн эрх зүйд үндэслэсэн. |
83 | Эстони Бүгд Найрамдах Эстони Улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
84 | Этиоп Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс | Ром-Германы эрх зүйд үндэслэсэн. |
85 | Япон Япон улс | Германы эрх зүйд үндэслэсэн. |
2. Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Австрали Австралийн Холбооны Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
2 | Америк Америкийн Нэгдсэн Улс | Холбооны шүүхүүд болон 49 муж улс нийтлэг эрх зүйд суурилсан. XIX зууны дунд үеэс эхлэн бие биеийнхээ хэргийг судалж, бага зэрэг ялгаатай болсон бөгөөд орчин үеийн хэргүүдийг авч үзэх нь ховор. Луизиана мужийн хууль Франц, Испанийн эрх зүйд суурилдаг. Пуэрто Рикогийн нутаг дэвсгэр дэх хууль нь Испанийн эрх зүйд үндэслэсэн. |
3 | Америкийн Самао Америкийн Самао улс | Америкийн эрх зүйд үндэслэсэн. |
4 | Антигуа ба Барбуда Антигуа ба Барбуда Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
5 | Балба Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
6 | Бангладеш Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс | Нийтлэг эрх зүйд суурилдаг ч шашны хууль нь Шариатын хууль дээр тулгуурладаг. |
7 | Барбадос Барбадос улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
8 | Бахам Бахамын Хамтын Нөхөрлөл | Английн эрх зүйд үндэслэсэн. |
9 | Белиз Белиз улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
10 | Британийн Виржиний арлууд Британийн Виржиний арлуудын улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
11 | Бутан Бутаны Хаант Улс | Энэтхэгийн нөлөөгөөр нийтлэг эрх зүйд үндэслэсэн. Гэхдээ шашны хууль нь хувь хүнд нөлөөлдөг. |
12 | Гана Бүгд Найрамдах Гана Улс | Английн эрх зүйд үндэслэсэн |
13 | Гибралтар Британийн далайн чандын нутаг дэвсгэр | Английн эрх зүйд үндэслэсэн. |
14 | Гренада Гренада улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
15 | Доминикан Доминикийн Хамтын Нөхөрлөлийн Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
16 | Израил Израил Улс | Нийтлэг эрх зүйд үндэслэсэн. Осман улсын хууль тогтоомж, Халаха, гэр бүлийн хуулийг багтаасан. |
17 | Ирланд Бүгд Найрамдах Ирланд Улс | 1922 оноос өмнөх Ирландын эрх зүйд үндэслэсэн. Ирландын эрх зүй нь нийтлэг эрх зүйд үндэслэсэн. |
18 | Кайманы арлууд Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр | Английн эрх зүйд үндэслэсэн. |
19 | Канад Канад улс | Кэбэк мужаас бусад нь нийтлэг эрх зүйтэй, шаардлагатай тохиолдолд нийтлэг болон эх газрын эрх зүйн нэр томьёог ашигладаг. |
20 | Кипр Бүгд Найрамдах Кипр Улс | Их Британийн колоничлолоос өвлөн авсан нийтлэг эрх зүйд үндэслэсэн, эрүүгийн хуульд эх газрын эрх зүй нөлөөлсөн. |
21 | Кирибати Бүгд Найрамдах Кирибати Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
22 | Либери Бүгд Найрамдах Либери Улс | Англи, Америк, заншлын эрх зүйд үндэслэсэн. |
23 | Маршаллын арлууд Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс | Америкийн эрх зүйд үндэслэсэн. |
24 | Мьянмар Бүгд Найрамдах Мьянмарын Холбооны Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
25 | Науру Бүгд Найрамдах Науру Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
26 | Пакистан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс | Исламын шашны эрх зүйн зарим заалт бүхий нийтлэг эрх зүйд үндэслэсэн. |
27 | Палау Бүгд Найрамдах Палау Улс | Америкийн эрх зүйд үндэслэсэн. |
28 | Папуа Шинэ Гвиней Папуа Шинэ Гвинейн Тусгаар Улс | Нийтлэг эрх зүй, 750 гаруй соёл, хэлний бүлгийн заншлын эрх зүйд үндэслэсэн. |
29 | Сент-Китс ба Гренадин Сент-Китс ба Гренадин улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
30 | Сент-Китс ба Невис Сент-Кристофер ба Невисийн Холбооны Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
31 | Сингапур Бүгд Найрамдах Сингапур Улс | Нийтлэг эрх зүйд үндэслэсэн боловч мусульманчууд Исламын шашны эрх зүйд захирагддаг. Гэрлэлт, өв залгамжлал, гэр бүл салалт зэрэг Исламын шашны эрх зүйн асуудал Шариатын шүүхэд харьяалагддаг. |
32 | Тонга Тонгагийн Хаант Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
33 | Тринидад ба Тобаго Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
34 | Тувалу Тувалу улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
35 | Уганда Бүгд Найрамдах Уганда Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
36 | Умард Ирланд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс | 1921 оноос өмнө Ирландын эрх зүйд үндэслэсэн, Ирландын эрх зүй нь нийтлэг эрх зүйд үндэслэсэн. |
37 | Уэльс, Англи, Их Британи Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс | Эртний Ром болон орчин үеийн Европын зарим эрх зүй нөлөөлсөн нийтлэг эрх зүйд үндэслэсэн. |
38 | Фижи Бүгд Найрамдах Фижи Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
39 | Хонконг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг | Үндсэндээ нийтлэг эрх зүйд суурилдаг. |
40 | Шинэ Зеланд Шинэ Зеланд улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
21 | Энэтхэг Бүгд Найрамдах Энэтхэг Улс | Португалийн эрх зүйд суурилсан. |
42 | Ямайка Ямайка Улс | Английн эрх зүйд үндэслэсэн. |
3. Шашны эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Афганистан Афганистаны Исламын Эмират Улс | Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. Өмнө нь Америк, Английн эрх зүйд хамааралтай байсан. |
2 | Иран Исламын Бүгд Найрамдах Иран Улс | Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. |
3 | ЙеменБүгд Найрамдах Йемен Улс | Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. |
4 | Нигери Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс | Тус улсын хойд нутгийн мужуудад Шариатын хууль, өмнөд хэсэгт болон холбооны түвшинд нийтлэг эрх зүй үйлчилдэг. |
5 | Саудын Араб Саудын Арабын Хаант Улс | Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. |
4. Эх газрын ба нийтлэг холимог эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | АНУ-ын Луизина муж | Франц, Испанийн эрх зүйд үндэслэсэн боловч холбооны дээд эрх зүйн заалтын дагуу Луизиана мужид холбооны хууль мөн үйчилдэг. |
2 | Ботсвана Бүгд Найрамдах Ботсвана Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн. |
3 | Вануату Бүгд Найрамдах Вануату Улс | Нийтлэг эрх зүй, Францын эрх зүй, уугуул иргэдийн заншлын эрх зүйг хослуулсан холимог систем. |
4 | Гайана Бүгд Найрамдах Гайана Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн |
5 | Зимбабве Бүгд Найрамдах Зимбабве Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн |
6 | Камерун Бүгд Найрамдах Камерун Улс | Францын болон нийтлэг эрх зүйн холимог. Дэлхийн I дайны дараа Камеруныг Франц, Их Британи улс үндэстнүүдийн мандатаар удирдаж, улмаар 1916-1961 онд НҮБ-ын итгэмжлэгдсэн газар нутагт тооцогдсон. |
7 | Кени Бүгд Найрамдах Кени Улс | Эх газрын, нийтлэг, заншлын эрх зүйд үндэслэсэн. |
8 | Кипр Бүгд Найрамдах Кипр Улс | 1878–1960 онд Британийн колони байсан. Франц, Грекийн эх газрын болон нийтийн эрх зүй, Италийн эрх зүй, Энэтхэгийн гэрээний хууль, Грекийн Ортодокс Каноны эрх зүй, Исламын шашны эрх зүй зэрэг холимог нийтлэг эрх зүйд үндэслэсэн. |
9 | Кэбэк Канадын муж | 1763 оны Парисын гэрээгээр Франц Канадыг Их Британид өгсний дараа Британчууд нийтлэг эрх зүйг анх хэрэгжүүлэхийг оролдсон. 1774 онд Их Британийн шүүхээс эзэмшилдээ авсан нутаг дэвсгэрт эрх зүйн тогтолцооны статусын тухай шийдвэр гаргаж, Их Британийн парламент Кэбекийн хуулийг баталсан. Ингэснээр Францын эрх зүйг хувийн эрх зүйд, харин нийтлэг эрх зүйг эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан. 1866 онд Доод Канадын хуулийг кодчилсон ба 1867 онд орчин үеийн Кэбэк мужийг байгуулах үед хүчин төгөлдөр болсон. 1994 онд Кэбэк хууль хүчин төгөлдөр болсон. Тус мужид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Канадын эрүүгийн хууль нь нийтлэг эрх зүйд суурилдаг боловч эх газрын эрх зүйтэй холбоотой. Ингэснээр хоёр эрх зүйн шинж чанарыг харгалзан, зохих тохиолдолд нийтлэг болон эх газрын эрх зүйн нэр томьёог ашигладаг. |
10 | Лесото Лесотогийн Хаант Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн |
11 | Маврики Бүгд Найрамдах Маврики Улс | Маврикийн зөрчлийн хууль нь Францын болон нийтлэг эрх зүйг хэсэгчлэн авсан. |
12 | Мальта Бүгд Найрамдах Мальта Улс | Анх Ромын эрх зүйд үндэслэж хожим Италийн эрх зүйн нөлөөгөөр Наполеоны эрх зүй болох Код де Рохан руу шилжсэн. Гэсэн хэдий ч нийтлэг эрх зүй нь Мальтын хуулийн эх сурвалж болдог. |
13 | Намиби Бүгд Найрамдах Намиби Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн |
14 | Өмнөд Африк Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс | Ром-Голландын эрх зүй, нийтлэг эрх зүй, заншлын эрх зүйн нэгдэл. |
15 | Пуэрто Рико АНУ-аас хамаарал бүхий Хамтын нийгэмлэгийн Пуэрто Рико | Испанийн хууль тогтоомжид үндэслэсэн. 1898 оноос хойших Америкийн эрх зүй нөлөөлсөн (1898 оны Испани-Америкийн дайнд АНУ ялж, Испани Пуэрто Риког АНУ-д өгсөн). Холбооны дээд эрх мэдлийн дагуу холбооны хуулиуд үйлчилдэг. |
16 | Сейшелийн арлууд Сейшелийн Арлуудын Бүгд Найрамдах Улс | Иргэний материаллаг хууль нь Францын эрх зүйд үндэслэсэн. Харин эрүүгийн хууль, шүүхийн үйл ажиллагаа нь нийтлэг эрх зүйд суурилдаг. |
17 | Тайланд Тайландын Хаант Улс | Тус улсын эрх зүйн тогтолцоо нь Герман, Швейцар, Франц, Англи, Япон, Итали, Энэтхэг, Америкийн эрх зүйн практикийн нэгдэл. Өнөөдрийг хүртэл өмнөд дөрвөн мужид Исламын шашны эрх зүй, зан үйл үйлчилдэг. Олон жилийн туршид тус улсын эрх зүй нь өөрийн гэсэн дүр төрхийг олсон. |
18 | Филиппин Бүгд Найрамдах Филиппин Улс | Испанийн хууль тогтоомжид үндэслэсэн. 1898 оны Испани болон Филиппин-Америкийн дайны дараа Америкийн эрх зүйн нөлөөнд автсан, Мусульманчуудад Шариатын хууль үйлчилдэг. |
19 | Шотланд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс | Ромын болон эх газрын эрх зүйд үндэслэсэн, дундад зууны үеийн нийтлэг эрх зүйн элементүүдтэй. |
20 | Шри Ланка Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улс | Нийтлэг эрх зүй, Ром-Голландын эрх зүй, Заншлын эрх зүйн нэгдэл. |
21 | Эсватини Эсватинийн Хаант Улс | Өмнөд Африкийн хууль тогтоомжид үндэслэсэн |
5. Эх газрын ба Шариатын холимог эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Арабын Эмират Арабын Нэгдсэн Эмират Улс | Францын эрх зүйн тогтолцооны дараа Исламын шашны эрх зүй болон Египетийн эрх зүйд үндэслэсэн. |
2 | Египет Арабын Бүгд Найрамдах Египет Улс | Исламын шашны эрх зүйд үндэслэсэн. Мусульманчуудад зориулсан гэр бүлийн хуультай бол, мусульман бус хүмүүст зориулсан тусдаа дүрэмтэй. Бусад бүх хууль нь Францын эрх зүйд суурилдаг. |
3 | Йордан Йорданы Хашимитын Хаант Улс | Францын эрх зүй ба Османы Мажаллад тулгуурлан. Гэр бүлийн асуудал Исламын шашны эрх зүйд хамаардаг. |
4 | Катар Катар Улс | Францын эрх зүйн тогтолцооны дараа Исламын шашны эрх зүй болон Египетийн эрх зүйд үндэслэсэн. |
5 | Маврики Бүгд Найрамдах Маврики Улс | Мусульманчуудад зориулсан Шариатын хууль үйлчилдэг. |
6 | Мавритани Исламын Бүгд Найрамдах Мавритани Улс | Исламын шашны эрх зүй болон Францын эрх зүйн холимог. Исламын шашны эрх зүйн нь эрүүгийн, гэр бүлийн маргаан зэрэгт хамааралтай. |
7 | Марокко Мароккогийн Хаант Улс | Исламын шашны эрх зүй, Франц, Испанийн эрх зүйд суурилсан. Исламын шашны эрх зүй нь голчлон хувь хувийн асуудалд зориулагдсан бөгөөд еврейчүүд Халаха ашигладаг. |
8 | Сири Арабын Бүгд Найрамдах Сири Улс | Үндсэндээ Францын эрх зүйд үндэслэсэн. Исламын шашны эрх зүй нь гэр бүлийн асуудалд хамаарна. Мусульман бус хүмүүс гэр бүлийн хуулийг дагаж мөрддөг. |
9 | Эритрей Эритрей Улс | Зөвхөн мусульманчуудын асуудалд хамаатай. |
6. Нийтлэг ба Шариатын холимог эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Бангладеш Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс | Нийтлэг эрх зүй болон Шариатын хуульд үндэслэсэн. Мусульманчуудад тусдаа хууль үйлчилдэг. |
2 | Малайз Малайз улс | Нийтлэг эрх зүйд тулгуурласан. Шариатын хууль мусульманчуудад үйлчилдэг. |
3 | Нижер Бүгд Найрамдах Нижер Улс | Шариатын хуулийг тус улсын хойд зарим мужид мөрддөг. |
4 | Пакистан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс | Нийтлэг эрх зүйд үндэслэсэн. Өв залгамжлалын зарим асуудалд Исламын шашны хуулийг хэрэглэдэг. |
5 | Энэтхэг Бүгд Найрамдах Энэтхэг Улс | Нийтлэг эрх зүйд үндэслэн. Исламын шашны Шариатын хууль нь мусульманчуудад хамаарна. |
7. Заншлын эрх зүйн бүлд хамаарах улс орнуудын жагсаалт
Д/д | Улс | Тайлбар |
1 | Андорра Андоррын Гүнт Улс | Шүүхүүд Ромын эрх зүй болон Каталонийн заншлын хуулийн нэгдэл болсон заншлын эрх зүйг хэрэглэдэг. |
2 | Гернси арал Гернси улс | Нийтлэг эрх зүй болон арлын сонгогдсон хууль тогтоох байгууллагаас баталсан орчин үеийн хууль тогтоомжийн элементүүд байдаг. |
#LegalSystem #CommonLaw #CivilLaw #CustomaryLaw #ReligiousLaw #RomanLaw #ShariaLaw #CanonLaw #ScandinavianLaw #SocialistLaw #SovietLaw #ЭрхЗүйнБүлүүд #РомГерманыЭрхЗүй
#АнглоСаксоныЭрхЗүй #ЭхГазрынЭрхЗүй #НийтлэгЭрхЗүй #ЗаншлынЭрхЗүй #ШашныЭрхЗүй#ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнОнол
.