Эрнест Хэмингуэй “Өвгөн тэнгис хоёр”
- Б.Дайриймаа
- Jan 16, 2024
- 2 min read
Updated: Jan 23

Уг зохиол нь загас барин насаараа ганцаараа амьдардаг Сантьяго гэх өвгөний тухай өгүүлнэ. Түүнд тусалж, ярилцаж хань болдог ганц хүн нь өрөвч сэтгэлтэй 5 настай хүү байлаа. Тэр хоёр хамт загас барихаар далайд гарсан хэдий ч загас барьж чадахгүй байсан тул хүүгийн эцэг эх нь өвгөнтэй далайд гарахыг зөвшөөрөхгүй байв.
Сантьяго өвгөн 84 өдөр далайд гарч загас барихаар явсан ч нэг ч загас барьж чадсангүй боловч тэрээр 85 дахь өдрөө далайд гарч загас барихад нэлээд том загас барив. Загасаа алдалгүй барих гэж 3 өдөр 3 шөнө тэмцэлдэж хамаг хүч чадлаа шавхаж, тэсвэр тэвчээр гаргаж, бусад акул загаснуудтай булаацалдан амь тэмцэн гэртээ ирэхэд загасны араг яс чирсээр ирдэг. Энэ нь миний бодлоор хүн амьдралынхаа турш алдар нэр, албан тушаал, эд хөрөнгө гэх мэт хоосон зүйлийн төлөө бүхнээ зориулан түүний төлөө бүх зүйлээ дайчлан тэмцэгддэг хэдий ч эцэс сүүлд нь тэр ердөө хий хоосон зүйл байдгийг харуулахыг зорьж хүмүүст хийж буй зүйлээ ахин тунгаан бодох, эргэцүүлэх, эргэж нэг хараасай гэсэн бодол төрлөө.
Хүн өөрийн зорьсон зүйл, утга учиртай зүйлийнхээ төлөө хичээн зүтгэж, бүх цаг зав, хүчин чармайлт, эрч хүч энергиэ зориулан байхад бусад хажуугаас хэмлэж зулгаах, хорлох, хойш татах зэрэг яг л зохиолд гардаг барьсан загас луу акулууд дайрч буй мэт байдаг нь харамсалтай. Сантьяго өвгөн тэр их тэмцэлд дунд амсхийх зуураа “Аз жаргал зардаг газар байвал, жаахан ч гэсэн худалдаж авах сан” гэсэн мөрөөдөлд автаж байдаг. Энэ нь хүн байгаа зүйлдээ сэтгэл хандгүйг харуулж байгааг харуулж байна. Учир нь тэр их тэмцэлдээн дунд хэсэг амралт бас хүчийг сэлбэж өгдөг.

Тэгэхээр хүмүүс үргэлж илүү ихийг хүсэж байдгаас болоод өөрт олдох аз жаргалыг анзааралгүй өнгөрдгийг харуулж байна. Түүнчлэн өвгөн амсхийж ахин тэмцэлдээ бэлддэг. Энэ нь "Хүн хэдий шантравч, зорьсон зүйл, хүсэл тэмүүллийг юу ч зогсоож чадахгүй" гэсэн бодол төрүүллээ.
Б.Дайриймаа

#ӨвгөнТэнгисХоёр #НомынТэмдэглэл #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #АмьдралынУтгаУчир #АмьдралынЗорилго #ХүсэлТэмүүлэл #Сантьяго #Тэмцэл #АзЖаргал #ХүчинЧармайлт #Эргэцүүлэл #АлдарНэр #ЭдХөрөнгө #ТунгаанБодох #ХүчЭнерги #Хэмингуэй #ШилдэгБүтээл #ХөгшинХүн #БайгалийнТэмцэл #Бэлгэдэл #ХүнийСэтгэлЗориг #АмерикийнСонгодогУранЗохиол #ХэмингуэйнХэвМаяг #ДалайБэлгэдэл #ТэсвэрХатуужил #НобелийнШагналтУранЗохиол #ЗагасчныТүүх #ЯлалтБолонЯлагдал #Далай #Байгаль #АмьдралынФилософи #ХэмингуэйнӨв #УранЗохиолБэлгэдэл #ХүнийНэрТөр #ЭпикТулаан #Зориг #МөнхийнСонгодогБүтээл
🌧️