top of page
Writer's pictureБ.Минжин

Шударга ёсыг төлөвшүүлэх нь: Захиргааны хэргийн шүүхийн “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчмын үүрэг

Updated: 6 days ago



Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим

Монгол Улсын захиргааны шүүхийн шударга ёсны хүрээнд “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим нь захиргааны хэргийн шүүх хуралдааны шударга байдлыг хангах тулгын чулуу мөн. Энэхүү эсээ нь эрх зүйн хүрээнд энэхүү зарчмын ач холбогдол, шударга, ил тод байдлыг хангахад оруулж буй хувь нэмэр, захиргааны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд хэрхэн нөлөөлж буйг хөндсөн болно. Эхний ээлжид, энэхүү чухал зарчмын мөн чанарыг авч үзлээ. Үүний дараагаар, шударга байдлыг хадгалах, ил тод байдал, итгэлцлийг дэмжихэд зайлшгүй байх ёстой гэсэн өнцгөөс тайлбарлав. Түүнчлэн, ёс зүйтэй байх нь бүх зарчмын үндэс гэж тодотголоо.


“Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим нь нэг талаас, захиргааны үйл ажиллагаанд оролцож буй талууд шийдвэр гаргахад нөлөөлж болох хувийн ашиг сонирхол, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байх үед, нэг талыг баримтлах эрсдэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нөгөө талаас нь авч үзвэл, хууль дээдлэх, иргэдийн эрхийг тууштай хамгаалах нь нэн тэргүүнд тавигддаг. Түүнчлэн, манай улсын хувьд захиргааны хэргийн шүүх хуралдаан шударга байх нь чухал гэдгийг онцолдог. Ашиг сонирхлын зөрчилтэй байх нь шударга дүгнэлт гаргах чадварт нөлөөлж, цаашилбал түүнийг алдагдуулж болзошгүй тул ийм төрлийн хэргүүдээс татгалзах боломжийг олгодогт энэхүү зарчмын мөн чанар оршино.


Захиргааны хэргийн шүүгч ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах зарчмыг баримталж байгаа нь шүүхийн шударга байдлыг хадгалахад чиглэдэг. Шүүгч, захиргааны албан тушаалтан болон бусад талууд зөрчил илэрсэн тохиолдолд шүүх хуралдаанаас татгалзах механизм байх нь хувийн ашиг сонирхол, гаднын дарамт шахалтаар шийдвэр гаргах эрсдэлийг бууруулдаг байна. Энэхүү сайн дурын үндсэн дээр авах арга хэмжээ нь шударга ёсыг бэхжүүлж, хэт нэг талыг баримтлахгүй, хэн нэгэнд давуу байдал олгохгүй байх баталгаа болно.


Ил тод байдал, итгэлцэл бол аливаа эрх зүйн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд захиргааны шүүх ч мөн үүнд адил хамаарна. Хувь хүмүүст ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах боломжийг олгох зарчим нь шийдвэр гаргах үйл явцад нээлттэй, хариуцлагатай байх амлалтыг илтгэх замаар, ил тод, нээлттэй байдлыг дэмждэг. Нөгөөтээгүүр, шүүгч, албан тушаалтнууд зөрчил гарсан хэргүүдээс татгалзаж байгааг сонирхогч гуравдагч талууд ажиглах нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлдэг.


Шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцсэн, хууль ёсны итгэлийг хүндэтгэсэн байх орчин нөхцөлийг бүрдүүлснээр ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах зарчим байснаар, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хууль зүйн төдийгүй ёс зүйн үндэслэлтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мэргэжлийн стандартыг дагаж мөрдөх, нийтийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ хандах ёс зүй иргэн бүрд төлөвшсөн байвал сайн сайхан амьдрал, тэгш шударга нийгмийг цогцлоох үндэс мөнөөс мөн.


Дүгнэж хэлэхэд, захиргааны хэргийн шүүх хуралдааны шударга, хууль ёсны байдлыг хангахад “Ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” зарчим чухал үүрэг гүйцэтгэдэг. Захиргааны хэргийн шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй хэргүүдээс татгалзах боломжийг олгосноороо шударга, ил тод байх зарчмыг баримталж, улмаар оролцогч талуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалж чадна. Монгол Улс эрх зүйн орчноо бэхжүүлж, хууль дээдлэх ёсыг баримтлан олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, тэрхүү итгэлийг хадгалахад энэхүү зарчмыг баримтлах нь туйлын ач холбогдолтой билээ.

Б.Минжин




Зүүлт тэмдэглэл

Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЗахиргааныЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #АшигСонирхлынЗөрчилтэйЗахиргааныҮйлАжиллагаанаасТатгалзанГарахТатгалзанГаргахБоломжийгХангахЗарчим #ЁсЗүй #ЗахиргааныЕрөнхийХууль #ШударгаЁс #ИлТодБайдал #ШүүхийнҮйлЯвц #ШударгаШийдвэр #ХуульЁсныҮрДагавар #ХуулийнХэрэгжилт #ЗахиргааныШүүхХуралдаан #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхТухайХууль #ЗахиргааныХэргийнШүүх #АшигСонирхлынЗөрчил #ХуульДээдлэхЁс #ЗахиргааныБаримтлахЗарчим #ШүүхэдИтгэхИлтгэл #ХуульЁсныШийдвэр #ШүүхийнХяналт #ШүүхийнШударгаБайдал #ШүүхийнИлТодБайдал #ЗахиргааныҮйлАжиллагаа #ШүүгчийнЁсЗүй #ШүүхийнМеханизм #НийтийнЭрхАшиг #ШүүхийнТогтолцоо #ХуульЗүйнҮндэслэл #ШүүхийнШийдвэрийнНөлөө #НийтийнСайнСайхан #ШударгаШүүхийнБаталгаа




1 commentaire

Noté 0 étoile sur 5.
Pas encore de note

Ajouter une note
Invité
9 hours ago
Noté 5 étoiles sur 5.

.

J'aime
bottom of page