top of page

“Шийтгэл, үйлийн үр”-г төсөөлье

  • Writer: Б.Золжаргал
    Б.Золжаргал
  • Jan 6, 2024
  • 3 min read

Updated: Mar 9



Шийтгэл үйлийн үрийг төсөөлье

Хэрэв “үйлийн үр” гэж байдаг бол түүнд төлөөс байж таарна. Төлөөс нь шийтгэл, эсвэл шагнал ч байж болно.


Шийтгэл ба шагнал

Хууль бус, шударга бус бүхэн шийтгэл, харин шударга явдал, амжилт, ялалт бүхэн шагнал юм.

                                                                   

Шийтгэл

Хүний амьдралд хоёр төрлийн хууль үйлчилдэг. Нэг нь хууль, эрх зүй буюу төрийн хууль, нөгөө нь карма буюу үйлийн үрийн хууль. Хүн төрийн хуулийг зөрчин гэмт хэрэг хийхэд хуулийн дагуу зохих шийтгэлээ хүртдэг бол зарим нэг зальхай, эрх мэдэлтэй, баян мөнгөтэй хүмүүс хууль зөрчсөн ч арга заль хэрэглэж, авлига хээл хахууль өгч шийтгэл авахгүй өнгөрөх тохиолдлууд байдаг. Гэвч тэдгээр хүмүүс үйлийн үрийн хуулиас зугтаж чадахгүй. Үйлийн үрийн хаалга хэзээ ч андуурдаггүй гэдэг. Үйлийн үрээс хэн ч үл зугтаж чадна. Үйлийн үрийн шийтгэлийг хүн энэ амьдралдаа хүртэхгүй байж болох ч ирээдүйд үр хүүхдэд нь өвлөгдөн үргэлжлэх бөгөөд үйлийн үрд дуусах хугацаа гэж үгүй. Хүний энэ амьдралдаа үүрэх үйлийн үр нь өмнөх амьдралын үргэлжлэл гэж бурхны номд байдаг. Тэгэхээр үйлийн үрийн төлөөс, шийтгэл нь өнгөрсөн, одоо, ирээдүй ч үргэлжилсээр байх нь.

                                                 

Үйлийн үр гэж юу вэ? (карма)

Санск Санскрит хэлний үйл хөдлөл, хувь заяа гэсэн утгатай үг бол Монгол хэлээр үйлийн үр гэж тайлбарлагддаг.

 

Жаргал, зовлон тэнцэх ёстой гэсэн хууль бөгөөд сайн муу сэтгэлээр өдөөгдөн ярьж хэлэх, санаж бодох, хийж үйлдэх бие, хэл, сэтгэлийн үйл болон түүнтэй холбогдон гарах үр дагаврыг “үйлийн үр” хэмээнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил амьдрал тань өөрийн үйл ажиллагаанаас шууд шалтгаална гэсэн үг. Бусдыг баярлуулах санаагаар хариу нэхэлгүй үйлдсэн үйл ямагт ирээдүйн амьдралын сайхан явдалтай холбож өгөх чадамжийг бүтээдэг.



Бусдыг хорлох үйл ямагт ирээдүйд таагүй амьдралын явцтай холбож өгөх чадамжийг бий болгодог. Нүгэлт үйлээс зовлон бэрхшээл л гарна, буяны үйлээс аз жаргал, амар амгалан гарна гэж номлодог.


Олон хүмүүс үйлийн үр, таталцлын хуульд итгэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хий хоосон, үлгэр шиг зүйл гэж боддог. Үнэн хэрэгтээ үйлийн үрийн тухай хуулийг шинжлэх ухаанаар баталсаар байгаа. Ньютоны “Аливаа биед тодорхой хүчээр үйлчлэхэд, нөгөө бие ижил хүчээр эсрэг чиглэлд үйлчилдэг” хуультай ижил утгатай гэж ойлгож болно Хэрэв та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал өрөөл төдийгүй өөртөө ч сайн сайхан зүйлийг дуудна эсрэгээрээ хар хор, шударга бусыг үзүүлсээр байвал өөртөө муу муухай зүйлсийг дуудна гэсэн үг. Учир нь дэлхий ертөнцийн хамгийн гайхалтай хууль бол “таталцлын хууль” юм.

    

Үйлийн үр гэдэг нь үйл, үйлдэл хийгээд түүний үр дагавар хэзээ нэгэн цагт өөрт, эсвэл өрөөл бусдад мэдэгдэхээр тодорхой үр дүн гардаг. Үйл, үйлдэл хийгээгүй бол мэдэгдэх үр дүн гарахгүй. Нэг ч гэсэн үйл, үйлдэл хийхэд заавал үр дүн гарна. Үйлийн үр улам арвиждаг. Нэг үрээс нэлээд олон үр гардаг. Хүн юу тарина түүнийгээ хураадаг гэдэг шиг сайн үр таривал сайхан жимс ургана, муу үр таривал муухай шарилж л ургана.



Хүний өнөөдрийн амьдрал бол өчигдрийн ба өнгөрсний, маргаашийн ба ирээдүйн  үргэлжлэл болж үйлийн үрийн хэлхээнд үйл, үйлдэл хийгээд үр дүнгийн харилцан хамаарлаар үргэлжилнэ. Төрөхөөс үхэхийн хоорондох хугацааг хүний амьдрал гэж үзээд төрөхөөс өмнөх үеийг урд нас, үхсэний дараах үеийг хойд нас гэж нэрлэх нь ч бас бий. Ямартай ч үйлийн үр нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагт үргэлжилдэг байх нь. Үйлийн үрийн ойлголтоор өнгөрсний үйлийн үрийг үүрч яваа өнөөдрийн хүн ирээдүйд үүрэх үйлийн үрийг өөрийн биеэр бүтээх нь байна. Мөн өчигдрийн үйлийн үрийг үүрч байгаа хүний үйлийн үрийн хариу маргааш ч өөрт нь ирж болно аль эсвэл хэзээ нэгэн цагт ирж болох юм байна.


Үйлийн үрийн тухай мэддэг хүн өчигдрөөс сургамж авч, одоо зөв үйл, үйлдэл хийж, маргааш сайхан амьдрах, ирээдүйд үр хүүхдэдээ зөв үйлийн үр өвлүүлэн үлдээх тухай бодох нь дамжиггүй биз ээ.


Үйлийн үр гэж байдаг бол түүнд төлөөс байх тухай дээр дурдсанчлан муу үйлийн үрээр шийтгэл хүртдэг бол, сайн үйлийн үрээр шагнал хүртэх нь сайшаалтай.

Б.Золжаргал

Ашигласан эх сурвалж

Шийтгэл үйлийн үрийг төсөөлье

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЭрхЗүй #ҮйлийнҮр #Карма #ТаталцлынХууль #ШийтгэлБаШагнал #СайнҮйлийнҮр #МууҮйлийнҮр #БурхныНом #ҮйлийнҮрийнХуулийнУтга #НүгэлБаБуян #НьютоныХууль #ШударгаЁс #СэтгэлХанамж #АмьдралынХуулиуд #ҮйлийнҮрийнНөлөө #СайнМууҮйл #ХүнийАмьдрал #ҮйлийнҮрийнТөлөөс #ШударгаБусЯвдал #СайнҮйлс #ӨнгөрсөнБаИрээдүй #ТөрөхБаҮхэх #ҮрХүүхдэдӨвлөгдөх #ХойдНас #АмьдралынУтгаУчир #Сургамж #ШударгаЁс #АмарАмгалан #АзЖаргал #АмжилтБаЯлалт #ЗовлонБаЖаргал #ШийтгэлҮйлийнҮрийгТөсөөлье #Карма #Эссэ #Эсээ



2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Mar 10
Rated 5 out of 5 stars.

😍

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page