top of page
Writer's pictureЖ.Төмөр-Очир

Стресс миний буруу

Updated: 7 days ago



"Стресс - миний буруу" эсээний дуу бичлэг

Стресс ихтэй нийгэмд хүмүүс өөрсдийгөө бүүр их стрессдүүлж байна гэж их ярьдаг. Тэгвэл, хамгийн эхний ээлжид "Стресс гэж юу гэсэн үг вэ?" гэдгийг авч үзье.

 

Стресс нь амьдралын сорилуудтай нүүр тулах буюу аюулаас зайлсхийх хариу үйлдлийг өдөөдөг бие махбод болон оюун санааны хариу үйлдэл юм. Эдгээрт үзүүлэх хариу үйлдэл нь зүрхний цохилт түргэсэх, хөлрөх зэрэг бие махбодын шинжтэй болон стрессийн шалтгаан дээр хүчтэй төвлөрөх зэрэг сэтгэл зүйн шинжтэй байна.

 

Тэгвэл, бидний хувьд нийгэм зайлсхийх аюул ихтэй, олон сорилттой байгаа гэсэн үг. Жишээ дурдвал, замын түгжрэл, утаа, гэнэтийн осол, нийгэмд гарсан бараан мэдээллүүд гэх зэрэг байж болно. Гэхдээ, нийгэмд байгаа энэ бүх зүйлийн заримд нь би буруугүй ч байж болно.

 

Тэгвэл, "Өөрийн стресст би юу нэмэрлэж байна вэ?" гэдгийг өөрөөсөө асуухыг хүссэн учраас энэ сэдвийг сонголоо. "Би гэдэг хүн хэр их стресстэй явдаг вэ?", "Стрессийнхээ түвшнийг хэрхэн тогтоох вэ?", "Би юунд стрессдэж байна вэ?", "Миний аюулын эсрэг хариу үйлдэл ямар зүйлд хамгийн их санаа зовж байна вэ?" хэмээн эргэцүүлж, өөрөөсөө асууж үзлээ.


Стресс

Стрессийг “урт хугацааны”, тухайн хэсэг мөчийн”, хуримтлагдсан жижиг” гэж гурван хэсэгт ангилж авч үзэж болдог юм байна.


Урт хугацааны стресс надад байх боломж бага юм байна. Надад аз жаргалгүй урт удаан амьдрах, өөрийгөө дутуу үнэлэх мэдрэмжүүд бараг л төрдөггүй бололтой.

 

Тухайн хэсэг мөчийн стресс бол хамгийн их байдаг юм шиг санагдаж байна. Учир нь, бид амьдралын алхам бүхэнд шийдвэр гаргаж байдаг. Даацтай том гэхээсээ илүү, ихэнхдээ жижиг сажиг шийдвэр. Өнөөдөр л гэхэд, би хичээл хийх болон илүү цагаар ажил хийх хоёрын дунд шийдвэр гаргах хэцүү байгаа нь намайг сорилтод оруулсан гэсэн үг юм. Аль ч замыг сонгосон, алдагдсан боломж хүлээж дараагийн шийдвэрүүдэд нөлөөлөх билээ.

 

Хуримтлагдсан жижиг стресс гэж нийгмийн нөлөөтэй байж болох стрессүүдийг хэлж байгаа юм шиг санагдсан. Замын түгжрэл, утаа, бухимдал төрүүлж болохуйц хар бараан мэдээлэл, хэн нэгний зэмлэл гэх мэт. Эдгээрээс хамгийн их байдаг нь замын түгжрэл, утаа билээ. Эдгээрээс би үргэлж стрессддэг. Учир нь, утаа бид бүгдийн эрүүл мэндийг сүйтгэж байгаа нь үргэлж санаа зовох ёстой асуудал мөн билээ. Хувийн унаатай ч түүнийгээ унаад явахаар 30 минут алхах газар 2 цаг түгжрэх нь бас л бухимдалтай. Өвлийн хүйтэнд энэ их утаанд 30 минут алхах нь миний эрүүл мэндэд бас л хортой учраас би өөрийн буруу ч 2 цаг түгжрэхийг сонгодог.

 

Тэгвэл, би өөрийнхөө буруугаас стрессдэхгүй байх ямар арга байгаа гэдгээ бодож үзлээ. Би эхний элжинд тухайн мөчийн стрессээ аль болох багасгахыг хүссэн. Ямар нэг зүйлийг цагийг нь тулгалгүй хийж сурах хамгийн эхний алхам бололтой.

 

Жишээ нь шалгалт авна хэмээн багш хэлэх юм бол өмнөх өдөр нь бэлдэх биш, харин олон хоног бага багаар давтамжтай бэлдэх нь миний хүрээгүй үр дүнд хүргэж болно. Энэ эсээг мөн адил бичнэ гэж бодож явсаар байхын оронд эхлүүлээд бага багаар орж ирсэн санаануудаа нэмж бичиж байсан бол би хэзээ бичнэ гэсэн бодолгүй тайван байж болох байжээ.

 

Бид бүхэн стресс үүсгэх нийтлэг зарим хүчин зүйлээс салж чадахгүй байгаа бол түүний үндэс суурь нь юунд байна гэдгийг эхлээд эргэцүүлэх хэрэгтэй. Энэ нь стрессээ багасгах үр дүнтэй арга байж болох юм. Би энэ эсээг бичиж дуусгах үедээ нэг ч гэсэн бодлоосоо салж, тархи бага ч гэсэн санаа зовох сигналаа багасгах нь сайхан санагдаж байна.

 

Бид бүгдийн өөрчилж чадахгүй хүчин зүйлсэд "бухимдахгүй байцгаая" гэж хэллээ гээд бид замын түгжрэл, утаа, гэмгүй жоохон охины хэрэгт бухимдахгүй байж чадахгүй. Энэ бол стрессдэж болох хүчин зүйлс, гэхдээ энэ нь нийгмийн нийтлэг стресс заримдаа зүгээр л мартагдчихна. Зун болох үед бид утаагаа мартдаг шиг.



Та өөрийн өөрчилж болох хүчин зүйл болох тухайн мөчийн стрессээ илүү бага байлгах гээд туршаад үзээрэй.

 

Стресс бүхэн миний, чиний, таны, эс бөгөөс бидний буруу байдаггүй юм байна. Стрессгүй нийгэм ч гэж байхгүй. Тиймээс, нийгмийн стрессийг нийгэмд нь даатгаад өөрийн хийх ёстой зүйлээ өөрт зовлонгүй хийж сурах нь стрессээ багасгах бидний боломж билээ.

Ж.Төмөр-Очир

Ашигласан эх сурвалж


Стресс миний буруу

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #Эссэ #Стресс #СтрессийнТөрлүүд #СтрессээсСалахАрга #СтрессийнУдирдлага #НийгмийнСтресс #СтрессийнШалтгаан #СтрессийнНөлөө #СтрессийгДавжГарах #СтрессийнГарц #НийгмийнСорилтууд #СтрессийгБууруулахАрга #СтрессийнТөлөөлөл #ЗамынТүгжрэл #УтааныНөлөө #Бухимдал #ТунгаанБодох #СтрессээсУрьдчиланСэргийлэх #СтрессийнМенежмент #ОюунСанааныАмарАмгалан #АжлынСтресс #СтрессээсГарахЗөвлөмж #НийгмийнЭрүүлМэнд #СтрессийнТүгээмэлШалтгаан #АмьдралынСорилт #СтрессээсХолБайх #СтрессийнШинж #ӨөрийгөөТанинМэдэхүй #АмьдралынУрЧадвар #СтрессийнЭрсдэлБууруулах



Related Posts

See All

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
8 hours ago
Rated 5 out of 5 stars.

.

Like
bottom of page