top of page

Сайхан амьдралын тухай төсөөлөл

  • Writer: С.Солонго
    С.Солонго
  • Jan 5, 2024
  • 3 min read

Updated: Mar 9



"Сайхан амьдралын тухай төсөөлөл" эсээний дуу бичлэг

Сайн сайхан байдал гэдэг нь амар амгалан байдал, сайн байдал, сайн сайхан байх нь гэх зэрэг дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм. ("Википедиа" чөлөөт нэвтэрхий толь)


"Сайн сайхан гэж юу вэ?" гэдэг нь философийн хамгийн эртний  асуултуудын нэг билээ. Үүнийг янз бүрийн аргаар гаргаж ирсэн байдаг ч "Хүн хэрхэн амьдрах ёстой вэ?", "Сайн амьдрах гэдэг нь юу гэсэн үг вэ?" гэх асуултууд нь яг адилхан утгатай юм. Эцсийн эцэст хүн бүр сайн амьдрахыг хүсдэг бөгөөд хэн ч "муу амьдралыг" хүсдэггүй.


Сайхан амьдрал

Тэгвэл аз жаргал бол ердийн л ойлголт. Хүмүүс бид амьдралын сайн сайхны тухай ойлголтоо аз жаргал хэмээх хэллэгээр илэрхийлдэг. Тийм болохоороо баяр болгоноор бие биедээ "аз жаргал"-ыг ерөөнө.


Гэхдээ аз жаргалын тухай хүн болгоны ойлголт, хэмжүүр нь өөр өөр аж. 


Сайхан амьдрал

Зарим хүн их мөнгөтэй байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. Мэдээж бидэнд амьдрахуйн хэрэгцээгээ хангахад мөнгө хэрэгтэй. Гэхдээ өдөр болгон, цаг мөч тутам зөвхөн мөнгөний тухай л бодож, сайн муу ямар ч аргаар хамаагүй их мөнгө олох тухай эргэцүүлж байгаа хүнийг аз жаргалтай байна гэж би хувьдаа бодохгүй. Их мөнгөтэй болсон хэр нь түүнийгээ хэрэгтэй зүйлд биш, бусдад гайхуулж атаа хорслыг нь дэврээх гэж утга учиргүй зарцуулж байгаа хүмүүс аз жаргалтай харагддаггүй.


Сайхан амьдрал

Зарим хүмүүс эрх мэдэлтэй "том дарга" байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. Эрх мэдэл хүнд шийдвэр гаргах боломж олгодог хэдий ч, ард нь "хариуцлага" хэмээх том хилэнц буй. Шийдвэр гаргахдаа зөвхөн өөрийн болон тойрон хүрээлэгчддээ тааруулан, олон нийтийн эрх ашгийг хохироож байх аваас хэзээ нэгэн цагт хилэнцээ үүрэх л болно. Өчүүхэн, цаг зуурын эрх мэдэлд хүлэгдэн, зусардагсдыг мөнхийн мэт санаж, өөрийгөө аугаа ихэд өргөмжилсөн ярвагар царайнаас аз жаргал гэрэлтдэггүй.


Сайхан амьдрал

Зарим хүмүүс олон хүүхэдтэй болж, сайхан гэр бүлтэй байхыг аз жаргал хэмээн төсөөлдөг. "Орон дээр гараад эцэг болох амархан ч, орноосоо буугаад аав болох хэцүү" хэмээх хошин хэллэгээр хүүхдүүддээ анхаарал тавьж, тэднийг зөв хүмүүжүүлж чадахгүй бол хожим нь үр хүүхдүүдийнхээ сайн ач тусыг хүртэж чадахгүй. Ямагт ханиа ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадахгүй бол, бусдын өмнө хэчнээн хичээж, үнсэлцэж сугадалцаад ч аз жаргалтай болохгүй. 


Тэгээд аз жаргал гэдэг чинь юу юм бэ? Маш энгийн, товчоор илэрхийлбэл, аз жаргал гэдэг бол сэтгэл ханамж юм. Хүн болгон эхээс төрөхдөө нэгэн хэвээр цутгагдаж төрдөггүйн адил хүний хувь тавилан нь огт өөр өөр. Өөрт оногдсон тавилангаа хэрхэн авч явах нь хэн нэгэн, өрөөл бусдаас биш, харин таны ухаан, хичээл зүтгэлээс л хамаарна шүү дээ.


Хэрвээ та өөрөө хичээж зүтгээд, тэр хэмжээндээ хийж бүтээж, бий болгож байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадах аваас аз жаргал өөрөө тань дээр хүрч ирнэ.

Түүнээс биш хүн болгон энэ дэлхийн хамгийн баян хүн болох гэж мөрөөдөөд, бүгдээрээ хаан, эсвэл Ерөнхийлөгч болох гэж хүсээд, "Санасан болгоноо бүтээж, сарвайсан болгоноо авах" гэж зүтгээд байх аваас жаргал биш, харин эсрэгээрээ зовлон болж хувирах нь элбэг. Түүнийг л манай ухаант өвөг дээдэс "Даахгүй нохой булуу хураана" хэмээн зүйрлэсэн байдаг. 


Сайхан амьдрал гэдэг чинь их энгийн юм шүү дээ. Казакстаны нэгэн найруулагчийн бүтээсэн кинонд "Хүн болгоны толгой дээр нэг аяга байдаг. Хүн муу зүйл хийх бүрд аяганд дусал дуслаар хор орж, аяга дүүрэх цагт хүний амьдрал төгсдөг юм." гэж хэлсэн байсан. Хүн болгон өөр өөрийн хувь тавилантай. Заавал бусадтай адилхан байх албагүй. Харин бидэнд байгаа нийтлэг адил зүйл нь:


  • Бид хүн болж төрсний хувьд дурлаж, хамтдаа гэр бүл болж, өөрсдийн удам болох үр хүүхдээ төрүүлж, сайнаар өсгөж хүмүүжүүлэх үүрэг юм. 

  • Бид нэгэнт өөрсдийн амьдралын хэрэгцээгээ хангахын тулд ямар нэгэн хөдөлмөр хийж, түүний хөлс болох мөнгөөр хэрэгтэй зүйлсээ худалдан авдаг.

  • Бидний амьдралд сайн муу элдэв зүйлс тохиолдоно. Таны өмнө тулгарсан тэр асуудлаа буруу ч бай, зөв ч бай шийдэж, уг шийдвэрийнхээ сайн муу үр дагаврыг өөрөө л үүрч байх тавилан.


Сайхан амьдрал

Тэгэхээр, хүн өөрийн дуртай ажлаа хийж, тэр ажлынхаа үр шимээр амьдралаа авч явж, ажлаа тараад гэр рүү гээ яаран явдаг болоход л аз жаргал мэдрэгддэг.


Заавал өөрөөсөө хэтийдсэн зүйлээ олох гэж, хийх гэж зовж шаналж яана. Амьдралд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, шаналж, зовж байж олж авсан бүхэн амттай төдийгүй бахархал болон үлддэг.


Сайтар бодож тунгааж, хийж бүтээж байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх аваас амьдрал чамд "дэндүү сайхан" санагдах болно. Өнөөдрийн танд байгаа бүхэн маргааш илүү сайхан болно гэдэг итгэл хүмүүсийг урагш хөтөлж явдаг. Бас өөртөө итгэлтэй болно. Тийм болохоор л 365 хоногт дэлхий тэнхлэгээ эргэх дор нэг нас нэмж, шинэ жилээ тэмдэглэдэг. Нэгэн эргэлтэд "өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож бай" хэмээн сануулдаг юм. 

С.Солонго

Ашигласан эх сурвалж

Сайхан амьдралын тухай төсөөлөл

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #СайханАмьдралынТухайТөсөөлөл #Эссэ #Эсээ #АзЖаргал #СайнСайханБайдал #СэтгэлХанамж #АзЖаргалынУтга #АзЖаргалынХэмжүүр #СэтгэлХангалуунАмьдрал #СайханАмьдрал #ХувьТавилан, #АмьдралынУтгаУчир #СэтгэлХөдлөл #ХүнАмьдралдааХэрхэнАзЖаргалтайБолохВэ #АмьдралынЗорилго #ГэрБүл #ХайрДурлал #АмьдралынХэрэгцээ #АзЖаргалынЭхҮүсвэр #Амжилт #Хөдөлмөр #СэтгэлХангалуунАмьдрах #МөнгөАзЖаргалУу #ЭрхМэдэлБаАзЖаргал #ЭнгийнАмьдрал #ӨөртөөИтгэлтэйБайх #АмжилтадХүрэхАргаЗам #АзЖаргалынФилософи #АмьдралынТухайЭргэцүүлэл #ШаналалБаАзЖаргал #ЭерэгБодол #АзЖаргалынНууц #БахархалтайАмьдрал #АмьдралынСайнМууЗүйлс



 

 

 

 

2 comentários

Avaliado com 0 de 5 estrelas.
Ainda sem avaliações

Adicione uma avaliação
Convidado:
10 de mar.
Avaliado com 5 de 5 estrelas.

😍

Curtir

Convidado:
25 de dez. de 2024
Avaliado com 5 de 5 estrelas.

.

Curtir

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page