top of page

ОХУ-ын иргэн Монгол улс дахь хөрөнгөө гэрээслэн үлдээсэн тухай олон улсын хувийн эрх зүйн бодлого

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Dec 10, 2024
  • 3 min read

Updated: Jan 23



Олон улсын хувийн эрх зүйн бодлого


ОХУ-ын нэгэн иргэн Монгол Улсад байнга амьдран суудаг. БНХАУ-д түр хугацаагаар жуулчлалаар явж байгаад нас барахдаа Монгол Улсад байгаа орон сууцаа төрсөн хүүдээ өвлүүлэх тухай гэрээслэлийг Бээжин хотод бичжээ.


Энэхүү гэрээслэлийн хэлбэр ба агуулгад тавигдах шаардлагыг тогтоохдоо аль улсын хуулийг хэрэглэх вэ?


1.     Субъект, объект, хууль зүйн факт

Олон улсын хувийн эрх зүй (зөрчилдөөний эрх зүй) нь гэрээслэл ба өв залгамжлалд хамаарах хууль, зарчмуудыг агуулна.


Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд кейсийг шинжлэх үүднээс субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав.


Олон улсын хувийн эрх зүйн бодлого

2.     Гэрээслэлийн хэлбэр

Монгол Улс, ОХУ, БНХАУ нь “Гэрээслэл олгох хэлбэрийн холбоотой хуулийн зөрчилдөөний тухай” 1961 оны Гаагын конвенцод[1] нэгдэн орж, гарын үсэг зурсан тохиолдолд мөрдөнө. Энэхүү конвенцод зааснаар гэрээслэл нь дараах хэлбэрийн шаардлагыг хангасан, түүнд нийцсэн тохиолдолд хүчинтэй байна.

·      Гэрээслэл үйлдсэн газар → БНХАУ;

·      Гэрээслэгчийн харьяалал → ОХУ;

·      Гэрээслэгчийн оршин суугаа газар, эсвэл байнга оршин суудаг газар → Монгол Улс;

·      Үл хөдлөх хөрөнгийн байршил → Монгол Улс.


Энэ тохиолдолд, БНХАУ, ОХУ, эсвэл Монгол Улсын аль алиных нь хууль тогтоомжоор гэрээслэлийг баталгаажуулж болно гэж ойлгоно.


Гэтэл дурдсан конвенцод Монгол Улс нэгдэн ороогүй. Тиймээс, шинжилгээг илүү нарийвчлан ОХУ-ын иргэний оршин суугаа газар нь Монгол Улс мөн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Монгол Улсын Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заасны дагуу ОХУ-ын иргэний эд хөрөнгө нь Монгол Улсад байгаа тул түүнийг Монгол Улсад оршин суудаг хэмээн үзэж болно.

 
 

3.     Гэрээслэлийн агуулга

Гэрээслэлийн агуулгад тавигдах шаардлагыг зохицуулах хуулийг ерөнхийдөө өвлүүлэгчийн байнга оршин суугаа газар, эсвэл харьяаллаар тодорхойлдог.


Талийгаач ОХУ-ын иргэн хэдий ч Монгол Улсад байнга амьдран суудаг байсан тул ОХУ-ын, эсвэл Монгол Улсын өв залгамжлалын хууль үйлчилнэ.


Монгол Улсад байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тухайд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэрэгт lex rei sitae буюу эд хөрөнгийн байршил нь гэрээслэлийн агуулгад тавигдах шаардлагыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул Монгол Улсын хууль үйлчилж болно.


4.     Монгол улсын шүүхээс гарах боломжит үр дүн

Аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх сонголт нь улс орнуудын эрх зүйн тогтолцооны зөрчилдөөний эрх зүй хийгээд холбогдох улс орнуудын заавал дагаж мөрдөх гэрээ, конвенцоос хамаарна.


Гэрээслэлийн хэлбэр нь гэрээслэл үйлдсэн газар болох БНХАУ, гэрээслэгчийн харьяалагдах ОХУ, үл хөдлөх хөрөнгийн байршиж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хүчинтэй байж болно.


Монгол улсын иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552.4-дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол Улсын хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу гэрээслэлийн агуулга буюу орон сууцны тухайд Монгол Улсад байрлах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул Монгол Улсын хуулиар зохицуулагдана.


Монгол Улсын шүүх дотоодынхоо хууль тогтоомжийг баримтлан, маргааныг шийдвэрлэнэ.


5.     Тайлбар

Lex rei sitae нь “эд хөрөнгө байрлаж байгаа газрын хууль” гэсэн утгатай хуулийн латин нэр томьёо бөгөөд өмчийн эрх зүй болон олон улсын хувийн эрх зүйн үндсэн зарчим юм. Энэхүү зарчим дундад зууны үед үүссэн бөгөөд олон улсын өмчийн эрх зүйн тулгын чулуу гэж үздэг. Хэрэглэхэд ойлгомжтой, тууштай байдлыг хангасан дүрэм учраас бараг бүх эрх зүйн тогтолцоо олон улсын өмчийн эрх зүйн үндэс гэж хүлээн зөвшөөрдөг. Товчхондоо, эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрх зүйн маргааныг тухайн эд юмсын оршин байгаа улсын хуулийг түгээмэл хэрэглэнэ гэж ойлгоно.

Ж.Танан


ОХУ-ын иргэн Монгол улс дахь хөрөнгөө гэрээслэн үлдээсэн тухай олон улсын хувийн эрх зүйн бодлого



Олон улсын хувийн эрх зүйн бодлого

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынХувийнЭрхЗүй #Бодлого #Кейс #ҮлХөдлөхХөрөнгө #АрабынНэгдсэнЭмиратУлс #Субъект #Объект #ХуульЗүйнФакт #ХэргийнҮйлБаримт #МонголУлсынХууль #LexReiSitae #ИргэнийХууль #LexFori #LexPatriae #LexSolutionis #ОлонУлсынИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль60Бүлэг #ОлонУлсынГэрээ #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ #ГадаадУлсынХуулийнАгуулга #ХөөнХэлэлцэхХугацаа #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ГадаадУлсынИргэн #ХарьяалалгүйХүн #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ӨмчийнЭрхЗүй #ҮүргийнЭрхЗүй #Гэрээ #Хэлцэл #ГэрээнийТалуудынХуулийгСонгох #ХудалдахХудалданАвахГэрээ #Гэрээслэл #ГэрээслэлҮйлдсэнГазар #ГэрээслэгчийнХарьяалал #ҮлХөдлөхХөрөнгө #ОршинСуугааГазар #ШүүхийнШийдвэр



3件のコメント

5つ星のうち0と評価されています。
まだ評価がありません

評価を追加
ゲスト
3月03日
5つ星のうち5と評価されています。

🐍

いいね!

ゲスト
2024年12月25日
5つ星のうち5と評価されています。

.

いいね!

ゲスト
2024年12月20日
5つ星のうち5と評価されています。

.

いいね!

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page