Хомер "Одиссей"
- Н.Саруул
- Jan 6, 2024
- 1 min read
Updated: Dec 26, 2024

Азийн сохор дууч Хомер гэх хүний алдарт зохиол юм. Энэхүү туульс нь Эртний Грекийн үеийн дайн тулаан, олон баатар эрсээ алдаж цор ганцаар амьд үлдэх уй гашуу, ид шидийн сонин хачин үйл явдлууд, буг чөтгөр, лус савдгийн тухай төсөөлөл, тухайн үеийн аж амьдрал, ёс заншил, өв залгамжлал, баатарлаг түүх, ам дамжин ярих домог, уран зөгнөл, эхнэр нөхрийн нандин холбоо, үнэнч байдал, ур ухаан, тэсвэр тэвчээр, шунаг сэтгэл гээд маш олон зүйлийг харуулсан байна.

Трой хотын тухай түүх домгууд, дайны баатраар алдаршсан Одиссей, түүнийг 20 жил үнэнчээр хүлээсэн журамт эхнэр Пенелопа, хүү Телемах, эзэндээ үнэнч зарц боолууд, хүүгээ хүлээж горьдлого тасарсан Лаерд өвгөн аав зэрэг дүрүүд, Эртний сайхан Итак орны тухай гардаг.

Одиссей баатрын 20 жилийн турш арал арал дамжин ядарч зүдэрч, гэртээ харих хүсэлдээ хөтлөгдөн яваа нь гайхалтай. Сайхан сэтгэлт хүмүүс ч таарна, хорон муу санаат буг чөтгөр лус савдаг ч таарна. Энэ бүхэнд хүлээцтэй хандаж үнэнчээр явсны хүчинд эзгүй хойгуур нь эд хөрөнгийг нь сүйтгэж, эхнэрт нь санаархаж байсан эрчүүдийг дарж, эвлэрэх нэгэнтэй нь учир зүйгээ олж, амар сайхандаа жаргажээ.
Н. Саруул

#Одиссей #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #Хомер #НомынАнимэ #ЭртнийГрек #ТройХот
.
.