top of page

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Талархал

  • Writer: Ж.Танан
    Ж.Танан
  • Mar 6
  • 3 min read

Updated: Mar 9



Талархал Хуульч Шувуухай

Ж.Танан би Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Х.Нямдэлгэр, шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа нарын удирдлага дор мэргэжлийн дадлагыг амжилттайгаар хийж гүйцэтгэлээ. Шүүхэд дадлага хийх боломжийг олгож, шүүхийн байранд нэвтрэх эрхийг өгч, техник хэрэгслээр хангаж, өдөр тутам бүх талаар тусалж дэмжиж байсан Тамгын газрын дарга Н.Батхүү болон шүүх, тамгын газрын хамт олонд цаг зав гаргаж, урам зориг хайрлаж, найрсгаар асуултад хариулж, надтай хуваалцсан үнэлшгүй мэдлэгт чин сэтгэлээсээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.


Тэр дундаа шүүгч Х.Нямдэлгэр шүүхийн тогтолцооны талаарх ойлголтод гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн ба шүүгчийн шударга зан чанар, мэргэжлийн ур чадвар, эелддэг сайхан харьцаанаас үлгэр дуурайлал авах нэр төрийн хэрэг байлаа. Шүүгч Х.Нямдэлгэр хүлээн авч, уулзаж, мэдэж сурах зүйлийг тайлбарлаж, тэр бүү хэл оюутан надад тус шүүх дээр дадлага хийж, шүүхийн ажилд туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байдаг. Тэрээр шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох, үзлэг хийхэд байлцах, нэхэмжлэл, хавтас хэрэгтэй танилцахыг зөвшөөрч, дадал туршлага эзэмших боломжийг олгосон. Түүний өгч байсан зөвлөгөөнүүд үнэлж баршгүй хэрэгтэй, цаашид ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн гэдгийг тэмдэглэн үлдээх нь зүйтэй.


Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгийн практик хэрэглээг богино хугацаанд ойлгуулах зорилгоор оюутанд тусгайлан төлөвлөгөөг өдөр тутам хийх ажлаар ангилан, нягт нямбай бэлдсэн ба дадлагын явцад чиглүүлж, төлөвлөгөөний дагуу дадлагаа хийж гүйцэтгэхэд тусалсан нь талархууштай. Тэрээр дадлага хийж эхэлсэн эхний өдөр захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн актын төрлийг танилцуулж, баримт бичиг боловсруулах арга зүйг тайлбарлаж өгсөн. Энд заавал дурдах зүйл нь тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн төсөл боловсруулах хэлтэст дадлага хийж хуримтлуулсан туршлагаасаа хуваалцан эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс хуулийг зөвхөн олж унших бус хуулийн зүйл, хэсэг, заалт, дэд заалт, урд байрлах тэмдэглэгээ, бусад цонхны хэрэглээг тайлбарлан зааж сургасан. Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа нь ажлын болон ажлын бус цагаар лавлаж асуусан зүйлийг чухал, чухал бус гэж ялгалгүй цэгцтэй тайлбарлаж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцдаг, хөдөлмөрч, харьцаа сайтай, ажилдаа гаргуун, мэргэжилдээ онц нэгэн билээ.


Шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл”-д хамрагдахыг зөвшөөрсөнд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Түүний заасан удиртгал хичээлээс шүүхийн түүхэн замнал, дадлагаар сурч мэдэх зүйл, тэмдэглэл хөтлөхийн ач холбогдол, шүүхээс хийгддэг ажиллагааны талаар анхан шатны ойлголтыг авсан билээ. Тэрээр хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж удирдан явуулж байсны дээр ойлгомжтой заах чадварыг сайн эзэмшсэн, хүндэтгэл хүлээсэн багш гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.


Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Амаржаргал статистик тоо мэдээг авахаар хүсэлт тавихад тэр дор нь гарган өгч, дэвшүүлсэн санал зөвлөмжтэй цаг гарган танилцаж, нааштай хүлээн авч хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлэн урам зориг өгсөн билээ.


Шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Л.Баянжаргал, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Шинэцэцэг нар өндөр ачаалалтай ажлын хажуугаар цаг гарган, тус тусын албан тушаалын чиг үүргийг процедур, дүрэм журмын хамт нэг нэгэнгүй тайлбарлан өгч, ярилцсанд талархаж байна.


Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров өөрийн хийж гүйцэтгэдэг ажлыг тайлбарлаж, программ хангамж ашиглах туршлагаасаа хуваалцаж, тойм бичихээр сонгон авах хэрэг, тавих шалгуурын талаар санал өгсөн явдалд баярлаж байна.


Шүүгчийн туслах Х.Цэцэгсүрэн, Г.Байгалмаа нар намайг хамт олны нэг болгон халуун дотно хүлээн авч, өөрсдийн ширээ, сандлыг хуваалцаж, асууж лавлахад төвөгшөөхгүй хариу өгч, бодитоор үзүүлж тайлбарлаж, үргэлж инээмсэглэл тодруулан харьцдагт талархаж байна.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар курсийн оюутан Б.Нансалмаа дадлага хамт хийхдээ сурсан мэдсэн зүйлээ харамгүй хуваалцаж, ярилцаж, дутуу буруу ойлгосон зүйлийг зөвөөр тайлбарлаж, дадлагаар сурсан мэдсэн, эзэмшсэн ур чадвараа хамтдаа бататгаж, цаг зарцуулж байсанд баярлалаа.


Энэхүү мэргэжлийн дадлага нь сурсан мэдсэн зүйл арвинтай, эзэмших мэргэжил, судалгааны ажилд хувь нэмэртэй туршлага болсон билээ.


Талархал илэрхийлэн хүндэтгэсэн,                                     Ж.Танан


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай.







Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн мэргэжлийн дадлагын тайлангийн агуулга



Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Мэргэжлийн дадлага

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #ЗахиргааныХэргийнШүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #МэргэжлийнДадлага #Дадлага #ШүүхийнБайр #ШүүхийнТамгынГазар #ШүүхийнТогтолцоо #ШүүгчийнШударгаЗанЧанар #МэргэжлийнУрЧадвар #ШүүгчийнХарилцаа #ШүүхХуралдаан #ШүүхХуралдааныАжиглагч #Оюутан #ҮзлэгХийх #Нэхэмжлэл #ХавтасХэрэг #ДадалТуршлага #Зөвлөгөө #СурчМэдэх #ОнолынМэдлэг #ДадлагынТөлөвлөгөө #ЭрхЗүйнАкт #ШүүхээсГарахБаримтБичиг #БаримтБичигБоловсруулах #ХуульЗүйДотоодХэргийнЯам #ХуулийнТөсөл #ХуримтлуулсанТуршлага #ХуулийнЗүйл #ХуулийнЗаалт #ХуулийнДэдЗаалт #ХуулийнТэмдэглэгээ #ХуульчийнМэргэжил #ЗахиргааныЭрхЗүйнДадлагаБататгахХичээл #ШүүхийнТүүхэнЗамнал #ДадлагаарСурчМэдэхЗүйл #ТэмдэглэлХөтлөх #ШүүхээсХийгдэхАжиллагаа #ШүүхийнҮйлчилгээнийХэлтэс #ШүүхийнАрхив #ШүүхийнБичигХэрэг #ШүүхийнМэдээлэлЛавлагаа #Дүрэм #Журам #ХэргийнТойм #ШүүхийнПрограммХангамж #ХуульЗүйнСургууль #ДадлагаарСурахЗүйл #ДадлагаарЭзэмшихУрЧадвар #ДадлагаарХуримтлуулахТуршлага #МэдлэгБататгах #СудалгааныАжил


2 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
6 days ago
Rated 5 out of 5 stars.

👍

Like

Guest
Mar 13
Rated 5 out of 5 stars.

🤩🤩🤩🤩🤩

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page