Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх - Мэргэжлийн дадлагын тайлан - Удиртгал - Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө
- Ж.Танан
- Mar 7
- 11 min read
Updated: Mar 13
Энэхүү тайланг бичих зорилго нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд (НдЗХАШШ) мэргэжлийн дадлага хийсэн туршлагыг цогцоор нь тусгах явдал ба тайланд захиргааны хэргийн шүүхийн (ЗХШ) үйл ажиллагаа, захиргааны процессын эрх зүйн үндсэн ойлголт, зарим онол, зарчим зэргийг аль болох оруулахыг эрмэлзлээ. Ингэхдээ сурсан мэдлэг, эзэмшиж, хөгжүүлсэн ур чадвар, хийж гүйцэтгэсэн ажлаа дадлага хийх болон тайлан бичих үед тулгарсан бэрхшээл, сорилт, тэдгээрийг даван туулсан туршлагын хамт баримтжуулахын зэрэгцээ гол нь дадлагаар хуримтлуулсан практик туршлагын мэргэжлийн өсөлтөд оруулах хувь нэмрийг онцлов. Мөн шүүхийн үйл ажиллагаанд хийсэн статистикийн дүн шинжилгээний үр дүнг танилцуулах, шүүхийн үйл ажиллагаа болон хэргийн удирдлагыг сайжруулах талаар дэвшүүлсэн санал зөвлөмжийг хүргэх байлаа.
Мэргэжлийн дадлагын зорилго
НдЗХАШШ-д дадлага хийхдээ танхимын хичээлээр олж авсан онолын мэдлэгээ практикт хөгжүүлэн бататгах; хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх; эрх зүйн баримт бичиг боловсруулах чадвар, туршлага эзэмших; харилцааны хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, хуульчийн ёс зүйд суралцах зорилгуудыг дэвшүүлсэн болно. Эдгээр зорилгод хүрэхийн тулд мэргэжлийн дадлагын төлөвлөгөөний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн.
Дадлагын төлөвлөгөөний тойм
Мэргэжлийн дадлагын удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган, дадлага удирдагчаар (цаашид “удирдагч” гэх) батлуулсан (Мэргэжлийн дадлагын төлөвлөгөө). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (ХХША) болон бусад чиглэлээр төлөвлөгөөт ажлыг үндсэн 5 хэсэгт хуваан хийсэн ба инфографик зурагт харуулав.

Дадлагын тайланг (цаашид “тайлан” гэх) үндсэн 4 бүлэгт дэлгэрүүлэн танилцуулсан ба тайлангийн бүрэлдэхүүн, тэдгээрийн уялдаа холбоог инфографик зурагт харуулав.

Эхний бүлэгт шүүх байгуулагдсан түүх, орон тоо, бүтэц, шүүх тогтолцоонд эзэлж буй байр суурь, хэрэг, нэхэмжлэл хуваарилах журам, шүүхээс хэрэгжүүлж буй үйлчилгээ, зохион байгуулдаг сургалт зэрэг НдЗХАШШ, түүний үйл ажиллагааг танилцуулсан.
Дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт шүүхэд ирүүлсэн материалтай танилцах; шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох; ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот, тэдгээрийг бичиж дадлагажих зэрэг ажлыг төлөвлөгөөтэй нийцүүлэн 11 хэсэгт хуваан бичсэн.
Шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тойм бүлэгт хэрэг, нэхэмжлэлийг шалгуур тавин сонгон авч, үйл явц, хууль хэрэглээний талаар бичсэн.
Шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ бүлгийн эхний хэсэгт ЗХШ-ийн үйл ажиллагааны ерөнхий дүр зургийг гаргасан бол хоёр дахь хэсэгт ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох прогноз, тооцоог хийсэн.
Төгсгөлд нь мэргэжлийн дадлагын хүрээнд дэвшүүлсэн зорилгын биелэлт, төлөвлөгөөний гүйцэтгэлд дүгнэлт хийсэн ба дадлагаас авсан гол сургамж, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага, ирээдүйн зорилгыг бичсэн.
Ашигласан эх сурвалжийг жагсаалтаар заасан ба дадлагын төлөвлөгөө; сурсан мэдлэг, хөгжүүлсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага; ажиглалт ба санал; бэрхшээл ба шийдэл; шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл; шүүхээс гарах эрх зүйн акт, албан тоот, шүүх хуралдааны тэмдэглэл; статистик мэдээллийн дашборд; шүүхийн албан хаагчдын дунд хэрэглэж хэвшиж тогтсон үг хэллэгийн жагсаалт; цахим хуудасны шинэчлэх шаардлагатай мэдээлэл, жижиг сажиг алдааны жагсаалт; тайлангийн презентац танилцуулга зэрэг нэмэлт мэдээллийг хавсралтаар оруулсан.
Тайлангийн үндсэн бичвэрт хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалтыг тусгаснаас гадна, тодруулах зүйлийг зүүлт тэмдэглэл хийсэн, мөн түгээмэл хэрэглэсэн зарим үгийг товчилж оруулсан. Тайлантай электрон хэлбэрээр танилцахад амар байх үүднээс үндсэн гарчгаас дурын хэсэг рүү, эсвэл доор зураастай үгээр, эсвэл хаалтад заасан хавсралт, бүлэг, хэсэг рүү шилжих, уншиж буй хэсэг рүү эргэн очих, зүйлт тайлбарыг харах холбоосыг хийсэн.
Ж.Танан
Оюутан: | Ж.Танан |
Дадлагажих байгууллага: | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
Дадлагажуулагч мэргэжилтэн: | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Х.Нямдэлгэр шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа |
Томилсон эрх бүхий албан тушаалтан | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү |
Оюутныг дадлагажуулах зорилго
Танхимын сургалтаар авсан онолын мэдлэгээ практикт хөгжүүлэн бататгах;
Хууль хэрэглээ, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх;
Эрх зүйн баримт бичиг үйлдэх, бие даан боловсруулах чадвар, туршлага эзэмших;
Харилцааны хандлага төлөвшүүлэх, багаар ажиллах чадвар, хуульчийн ёс зүйд суралцах.
Өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болгон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө
Д/д | Хийж гүйцэтгэх ажил | Тэмдэглэл |
Нэг. | НдЗХАШШ | Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, албан хаагчийн ажил үүрэгтэй танилцах |
1.1 | НдЗХАШШ-ийн бүтэц, зохион байгуулалт, бүрэлдэхүүн, чиг үүрэгтэй танилцах. | НдЗХАШШ-ийн бүтэц, зохион байгуулалттай танилцаж, газар хэлтсийн чиг үүрэгтэй танилцсан. Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт тусгасан. |
1.2 | Тамгын газрын чиг үүрэг, шүүхийн түлхүүр албан хаагчийн ажлын байрны тодорхойлолттой танилцах. | НдЗХАШШ-ийн цахим хуудаст нийтлэгдсэн шүүхийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолт, тэр дундаа шүүгчийн туслах, ШХНБД, мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын чиг үүрэгтэй танилцсан. Тайлангийн шүүхийн албан хаагчийн ажлын чиг үүрэгтэй танилцах ажил хэсэгт оруулсан. |
1.3 | НдЗХАШШ-ийн байр, шүүх хуралдааны танхимууд, зохион байгуулалттай танилцах. | · Шүүхийн байр, шүүх хуралдааны жишиг “Ногоон танхим”-тай танилцсан. · НдЗХАШШ нь шүүх хуралдааны нийт 5 танхимтай, урьдчилсан хэлэлцүүлгийн 1 заалтай. · Цахим хуудаснаас НдЗХАШШ-ийн бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг авсан. Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт тусгасан. |
1.4 | НдЗХАШШ-ийн үүсэл хөгжилтэй танилцах. | НдЗХАШШ-ийн үүсэл хөгжлийн талаар тус шүүхийн цахим хуудаст нийтэлсэн мэдээлэл болон ЗХШ үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн баримт кинотой үзэж танилцсан. |
1.5 | НдЗХАШШ-ээс хэрэгжүүлж буй үйлчилгээтэй танилцах. | Удирдагч тусгайлан цаг гарган шүүхээс хэрэгжүүлж буй “Цахим хөтөч”, “Нээлттэй шүүх”, “Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэсэг” зэрэг үйлчилгээтэй танилцуулсан. Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт тусгасан. |
1.6 | НдЗХАШШ-ийн цахим хуудас, ашигладаг программ хангаж, ЗХБХНС-тэй танилцах. | НдЗХАШШ-ийн цахим хуудас, ашигладаг программ хангаж, ЗХБХНС-тэй танилцаж, тодорхой зүйлийг мэдээллийн технологийн мэргэжилтнээс асууж тодруулсан. Тайлангийн дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт дурдсан. |
1.7 | НдЗХАШШ-ээс зохион байгуулах шүүхийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх дотоодын сургалтын талаар мэдээлэл авах, сургалтад ажиглагчаар оролцох. | НдЗХАШШ нь шүүхийн ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх дотоодын сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд (i) зөвхөн дотоодын хэрэгцээнд; (ii) танхимын хүрэлцээгүй шалтгаанаар биечлэн оролцож чадаагүй боловч мэдээллийг цахим хуудаснаас авсан. Шүүгч Т.Мөнх-Эрдэнийн зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн дадлага бататгах” хичээлд хамрагдсан. Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт тусгасан. |
Хоёр. | НдЗХАШШ | Шүүхийн үйл ажиллагааны явцад үйлдэгдэх баримт бичгийн төрөл, стандарт, тавигдах шаардлагыг судалж, боловсруулах арга зүйд дадлагажих |
2.1 | ЗХШ-ээс гарах эрх зүйн актын төрөлтэй танилцах. | Шүүхээс гарах бүхий л төрлийн акттай танилцаж, тэдгээрт өөрчлөлт оруулж болдог эсэх, гомдол гаргах тохиолдол болон эрх зүйн үр дагаврыг мэдэж авсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт бичсэн. |
2.2 | ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг боловсруулах арга зүйд дадлагажих. | Дадлагын хугацаанд ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичгийг боловсруулах арга зүйд дадлагажиж зарим баримт бичгийн төслийг бичиж боловсруулж, заримтай нь танилцсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт холбогдох зохицуулалтыг тайлбарлаж, бичиж дадлагажсан, танилцсан баримт бичгийн төсөл, загварыг хавсралт хэсэгт оруулсан. |
2.3 | ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлага, агуулгын хувьд анхаарах зүйл, эрх зүйн үр дагаврыг судлах. | ЗХШ-ээс гарах эрх зүйн баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлага, агуулгын хувьд анхаарах зүйл, эрх зүйн үр дагаврыг судалж тайланд дэлгэрэнгүй тусгасан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт оруулсан. ШтХ-д “…шүүхийн шийдвэрийн бүтэц, төрөл, агуулга, хэл найруулга, хууль зүйн техник, шүүхийн шийдвэр эшлэхэд тавих шаардлага, талуудын шаардлага, татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн арга зүйг агуулсан байна” гэжээ. Дэлгэрүүлэн УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”, “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-тай танилцсан. Тайланд захиргааны хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн загварыг хавсаргасан. |
2.4 | Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал; нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа; тусгай журмаар шийдвэрлэх маргаан, түүний цаг хугацаа ба эрх мэдэл; нэхэмжлэлийг буцаах, татгалзах, гомдол хүлээн авах, хэрэг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах, тэдгээрийн хугацаа; шүүх хуралдаан ба түүний бэлтгэлийг хангах талаар танилцах. | Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын талаар судалсан. Тайлангийн нэхэмжлэлтэй танилцах ажил хэсэгт бичсэн. Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлын чиг үүргийн нэг нэхэмжлэл хүлээн авах ажиллагаатай танилцсан. Тайлангийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, ажлын чиг үүрэг хэсэгт бичсэн. Тусгай журмаар шийдвэрлэх маргаан, түүний цаг хугацаа ба эрх мэдлийн талаар нэмэлтээр судалсан. Тайлангийн тусгай журмаар шийдвэрлэх маргаан хэсэгт бичсэн. Нэхэмжлэлийг буцаах, татгалзах, гомдол хүлээн авах, хэрэг хүргүүлэх, нотлох баримт цуглуулах талаар ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх явцад давхар суралцаж, тухай бүр зохих хуулийн зохицуулалттай танилцсан. Тайлангийн захиргааны хэргийн шүүхээс гарах эрх зүйн акт, албан тооттой танилцах, тэдгээрийг бичиж дадлагажих ажил хэсэгт бичсэн. Шүүх хуралдаан ба түүний бэлтгэлийг хангах талаар судалсан. Тайлангийн шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахад туслах ажил хэсэгт бичсэн. |
Гурав. | НдЗХАШШ | Шүүх хуралдаан, ХХША-ны процессыг судлах, үзлэг хийхэд байлцах, нотлох баримт цуглуулах үйл явц, нэхэмжлэл, хэргийн материалтай танилцах |
3.1 | НдЗХАШШ-ийн шүүх хуралд ажиглагчаар оролцох. | Ажиглагчаар биечлэн оролцсон шүүх хуралдаан · “Нутгийн шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох шүүх хуралдаан. · “Рандонхорс” БОУАӨЯ-ны сайдад холбогдох шүүх хуралдаан. Сонирхсон бусад шүүх хуралдааныг шүүхийн 1 дүгээр давхарт байрлах шууд дамжуулах дэлгэцээр үзсэн. Тайлангийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох ажил хэсэгт бичсэн. |
3.2 | Шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэл хөтлөх, асуултын жагсаалт гаргах, удирдагчид танилцуулах. | Удирдагчид шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэлээ танилцуулж, урган гарсан асуултуудын хариултыг авч, нэмж судлах зүйлийг тодорхой болгов. Тайлангийн шүүх хуралдааны ажиглагчийн тэмдэглэлийг хавсаргасан. |
3.3 | Шүүгчтэй уулзах. | Шүүгчтэй тусгайлан уулзсан ба дадлага хийх хугацаанд шүүгчийн даалгасан ажлыг хийхээс гадна, асуух зүйлийг тодруулж ажилласан. |
3.4 | ЗХШ-д ирүүлсэн нэхэмжлэл, шийдвэрлэгдэж буй хэрэгтэй танилцах. | Удирдагч, НдЗХАШШ-ийн шүүгчид хуваарилагдсан нэхэмжлэл, хэрэгтэй танилцсан. Тайлангийн шүүхэд ирүүлсэн материалтай танилцах ажил хэсэгт бичсэн. |
3.5 | Үзлэг хийхэд биечлэн байлцах, процедур, бүрдүүлэх баримт бичигтэй танилцах. | Хэрэг 1-ийн үзлэг хийхэд байлцаж, гэрэл зураг авсан. Хэрэг 2-ын үзлэг хийхэд байлцаж хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тайлангийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байлцах ажил хэсэгт оруулсан. |
3.6 | Нотлох баримт цуглуулах үйл явцтай танилцах. | Нотлох баримтын талаар дэлгэрэнгүй судалсан. Тайлангийн хавтас хэрэгтэй танилцах ажил хэсэгт дэлгэрэнгүй бичсэн. Хавтас хэрэгтэй танилцаж, “Нотлох баримт шаардах тухай” албан тоотыг төслийг боловсруулсан. Тайланд нотлох баримт шаардах тухай албан тоотыг төслийг хавсаргасан. |
Дөрөв. | НдЗХАШШ | Шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр, хэргийн талаар мэдээлэл авах, холбогдох хууль, зохицуулалттай танилцах |
4.1 | Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан ашиглах, үр дүнтэй хайлт хийх арга барил эзэмших. | Шүүхийн шийдвэрийн цахим сангаас үр дүнтэй хайлт хийх хэд хэдэн аргыг сурсан. Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт бичсэн. |
4.2 | Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны мэдээлэл авах эх сурвалжийг олж мэдэх. | https://live.shuukh.mn/#gsc.tab=0 https://admincourt.gov.mn/courtzar Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт тусгав. |
4.3 | Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад хамааралтай хууль тогтоомж, дүрэм, журам, аргачлал, тэдгээрийн хэрэглээтэй танилцах. | ЗХШ-ээс гарах эрх зүйн акт, албан тоот боловсруулж, бичиж дадлагажих явцад хэрэг хянан шийдвэрлэх процесст баримтлах хууль болон тухайлсан асуудалтай холбоотой зохицуулалттай танилцсан. Тайлангийн мэдээлэл авах эх сурвалжийн талаар олж мэдэх ажил хэсэгт тусгасан. |
Тав. | НдЗХАШШ | Шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны үйл явц, хууль хэрэглээний талаар бичих, статистик дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, тайлан бичих |
5.1 | Шүүхийн үйл ажиллагааны процедур, боловсон хүчин, бүтэц бүрэлдэхүүн, шүүхийн байр, зохион байгуулалт, цахим хуудас, ашигладаг программ хангамжийн талаар товч тэмдэглэл хөтлөх. | Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт болон дадлагажиж, хийж гүйцэтгэсэн ажил бүлэгт тусгав. |
5.2 | НдЗХАШШ-ийн ажилчдын харилцаа, хандлагыг ажиглах замаар санал, дүгнэлт бичих. | Тайлангийн НдЗХАШШ-ийн танилцуулга бүлэгт тусгав. |
5.3 | НдЗХАШШ-ийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ хийх. | Шүүхийн үйлчилгээний хэлтэс, шүүх, ШЕЗ-өөс гаргасан тайлангаас тоо мэдээг авч дүн шинжилгээ хийсэн. Тайлангийн шүүхийн үйл ажиллагааны статистик дүн шинжилгээ бүлэгт бичсэн. |
5.4 | ЗХШ-ээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны үйл явц, хууль хэрэглээний талаар бичих. | ЗХШ-ээр шийдвэрлэгдэж буй болон шийдвэрлэсэн хэргээс шалгуур тавин сонгон авч шүүхийн процессын болон хэргийн тойм бичсэн. Тайлангийн шүүхээр шийдвэрлэгдэж буй сонгон авсан хэрэг, маргааны тойм бүлэгт буулгасан. |
5.5 | Дадлага хийх хугацаанд гаргасан санал зөвлөмжийг бичиж НдЗХАШШ-ийн Тамгын газар хүргүүлэх. | Дадлага хийх хугацаанд ажиглалт дээр үндэслэн санал зөвлөмжийг гаргаж, шүүхийн тамгын газрын хариуцсан албан тушаалтан, удирдагч, зохих байгууллагад хүргүүлсэн. Тайлангийн ажиглалт ба санал хэсэгт буулгасан. |
5.6 | Дадлагын ажлын тайлан бичих. | Тайланг удирдагчаар дүгнүүлж, сургалтын нэгдсэн албанд хүргүүлэхээр бэлэн болгосон. Тайланг тоймлон дадлагын тайлангийн презентац танилцуулга бэлдэж, хавсаргасан. |
Боловсруулсан: Ж.Танан
Баталж, хянасан: Дадлага удирдагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр, Шүүгчийн туслах Э.Мөнхзавъяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хийсэн Мэргэжлийн дадлагын тайлангий цуврал нийтлэлтэй танилцаарай.
Г.Галбаатар. (2018). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт: Бэрхшээл ба сайн туршлага. Улаанбаатар: ШЕЗ Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн.
УИХ. (2021, 1 15). Шүүхийн тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2015, 6 19). Захиргааны ерөнхий хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
НдЗХАШШ. (2024). Түүхэн замнал. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
УИХ. (2017, 12 07). Төрийн албаны тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
НдЗХАШШ. (2024). Шүүхийн тамгын газар. НдЗХАШШ.
НдЗХАШШ. (2022, 12 22). НдЗХАШШ-ийн Шийдвэр. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
УИХ. (2002, 12 26). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2002, 12 26). Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
ШЕЗ. (2023). Монгол Улсын шүүхийн 2023 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2022). Монгол Улсын шүүхийн 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2020). Монгол Улсын шүүхийн 2020 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2019). Монгол Улсын шүүхийн 2019 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2018). Монгол улсын шүүхийн 2018 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2017). Монгол Улсын шүүхийн 2017 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2016). Монгол Улсын шүүхийн 2016 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2012). Монгол Улсын шүүхийн 2012 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2013). Монгол Улсын шүүхийн 2013 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2014). Монгол Улсын шүүхийн 2014 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2015). Монгол Улсын шүүхийн 2015 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2011). Монгол Улсын шүүхийн 2011 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2010). Монгол Улсын шүүхийн 2010 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2008). Монгол Улсын шүүхийн 2008 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2006). Монгол Улсын шүүхийн 2006 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2007). Монгол Улсын шүүхийн 2007 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2009). Монгол Улсын шүүхийн 2009 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2005). Монгол Улсын шүүхийн 2005 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2004). Монгол Улсын шүүхийн 2004 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2018, 12 13). ШЕЗ-ийн тогтоол. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
НдЗХАШШ. (2023). НдЗХАШШ-ийн шүүн таслах ажлын тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ.
НдЗХАШШ. (2022). 2022 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ.
ШЕЗ. (2021). Монгол Улсын Шүүхийн тайлан 2021. Улаанбаатар: ШЕЗ.
ШЕЗ. (2023). ШЕЗ-ийн 2021-2023 оны тайлан. Улаанбаатар: ШЕЗ.
ҮСХ. (2024, 11 03). Монгол Улсад оршин суугаа хүн амын тоо. Статистик.
ШЕЗ. (2014, 1 10). Хэргийн индексийн журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
Google map. (2024, 9 28). Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүх. Google map.
Г.Банзрагч. (2023). Захиргааны процессын эрх зүй (Хоёр дахь хэвлэл). Улаанбаатар: "Мөнхийн Үсэг" ХХК.
ШЕЗ, Нээлттэй нийгэм форум. (2015). Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага). Нээлттэй нийгэм форум.
ЗХДЗШШ. (2023, 3 23). ЗХДЗШШ-ийн Магадлал. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан.
НдЗХАШШ. (2020, 4 13). Албан тушаалын тодорхойлолт. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
НдЗХАШШ. (2022, 6 08). Нэхэмжлэлийн загварууд. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
Т.Мөнх-Эрдэнэ. (2024, 9 12). Захиргааны эрх зүйн дадлага бататгах хичээл. ЗХШ-ийн "Ногоон танхим", Улаанбаатар.
УДШ-ийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол. (2021, 9 20). Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай. Монгол Улсын Дээд шүүх.
УИХ. (2002, 6 07). Газрын тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
УИХ. (2016, 2 04). Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2019, 3 22). Татварын ерөнхий хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.
УИХ. (2023, 6 16). Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
УИХ. (2018, 6 21). Улсын бүртгэлийн ерөнхий хууль (ШН). Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.
НдЗХАШШ. (2024, 1 23). Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам. Дүрэм, журам.
ШЕЗ. (2024, 7 23). Монгол улсын шүүхийн 2024 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ. Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөл.
НдЗХАШШ. (2023). Тамгын газрын 2023 оны үйл ажиллагааны жилийн тайлан. Улаанбаатар: НдЗХАШШ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх.
Т.Мөнх-Эрдэнэ. (2017, 1 04). Нийтийн ашиг сонирхлыг тодорхойлох нь. Legaldata.
Нээлттэй нийгэм форум; Оюуны инноваци ТББ. (2024). Монгол Улс шүүхийн индекс 2023. Улаанбаатар: Нээлттэй нийгэм форум.
Legaldata. (2024). ЗХАШШ-ийн 2015-2022 онд шийдвэрлэсэн хэрэг шүүх тус бүрээр (жилээр). Улаанбаатар: Legaldata.
НдЗХАШШ. (2024, 11 07). "Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн" НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай. НдЗХАШШ.
ШЕЗ. (2013, 6 19). Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам. ШЕЗ Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан.

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныХэргийнШүүх #НийслэлДэхЗахиргааныХэргийнАнханШатныШүүх #МэргэжлийнДадлага #ДадлагынТайлан #Шүүх #Шүүгч #ШүүгчийнТуслах #ШүүхХуралдааныНарийнБичгийнДарга #ШүүхХуралдаан #НотлохБаримт #Хэрэг #Нэхэмжлэл #ШүүхийнҮйлАжиллагаа #ДадлагынЗорилго #ДадлагынТөлөвлөгөө #АшигласанЭхСурвалж #СтатистикДүнШинжилгээ #Зөвлөмж #Санал #ОнолынМэдлэг #ПрактикТуршлага #ЭрхЗүйнАкт #ЗахиргааныХэрэгХянанШийдвэрлэхАжиллагаа #ХэрэгМаргаан
👍