top of page

Мунхаг ба муйхарлахуйн шалтгаан

  • Writer: Ж.Төмөр-Очир
    Ж.Төмөр-Очир
  • Jan 8, 2024
  • 3 min read

Updated: Mar 11



Мунхаг ба муйхарлахуйн шалтгаан

Монголчуудын дунд хамгийн их яригддаг зүйл бол чи хэт нэг талыгаа бариад өөрийн өнцгөөс асуудал болон үзэл бодолдоо хандаад мунхаглаад байна гэсэн үгс юм. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь эрх чөлөө гэж итгэдэгтэй холбоотой. Магадгүй хүн бүхэн өөрийгөө ярьж буй зүйлсийнхээ талаар мэдлэгтэй гэж боддог байх. Яагаад гэвэл тэр талын хэдэн мэдээ харсан олж уншсан байдаг учраас түүнийгээ тойруулаад ханддаг хандлага их харагддаг. Монгол хэлний их тайлбар толинд эдгээр үгсийг юу гэж тайлбарласан байгааг харцгаая.


  • мунхаг-оюун ухаан нь гүйцэд задраагүй

  • муйхарлах-тэнэг муйхраар аашлах

  • муйхарлан дайрах - муйхар зангаар зүтгэх

  • муйхарлан зөрүүдлэх - өөрийнхөөрөө зүтгэн зөрүүдлэх

  • муйхарлан зүтгэх - арга эвийг нь олохгүй хар хүчээр хийх (1)


Эндээс эхний ээлжид “Оюун ухаан” гэдэг үгний тодорхойлолтыг авч үзэцгээе. Маш олон тодорхойлолт байгаагаас оюун ухаан гэдэг бол бодит амьдралд хамгаас хэрэгтэй үндсэн чадваруудын нэг юм. Нөхцөл байдалд дасан зохицох, санаачилгатай, бодит мэдрэмж сайтай байх, тунгаан бодох чадвар зэрэг нь үүнд хамаарагдана. Хүн эргэцүүлэн тунгаан бодож, асуудал шийдэж чаддаггүй бол галзуу, солиотой нэгэн болно. Yнэхээр оюуны чадваруудаас бусадтай нь харьцуулахад тунгаан бодох чадвар хамгаас илүү чухал билээ”(2) энэ тодорхойлолт өнөөгийн нийгэмд ухаант хүнийг ялгах тодорхойлолт болж чадаж байна. Бид хангалттай их мэдээллээр бөмбөгдүүлж буй мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Тиймээс, хүн бүрийн олж авч чадах мэдээллийн хэмжээг ижил хэмжээн гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ дээрх тодорхойлолтын хүрээнд тунгаан бодож тэр мэдээллийгээ мэдлэг болгож буй болон зүгээр л тунгаан шүүхгүйгээр хүлээн авч буйгаараа ялгаатай байсаар байна.


Сүүлийн үед яг энэ талаар маш их ярианууд гардаг болсон. Мэдээллийн сайтууд хандалт авахын тулд ямар ч хяналтгүй шуум мэдээллийг шууд цацдаг болсон ба түүнийг нь хүмүүс шүүн тунгаахгүйгээр хүлээн авч байна гэсэн хандлага хүмүүст байна. Яг ингэж хяналтгүй мэдээлэл цацдагаас болж үүдэн гарах асуудал байдаг талаар ярих үед ч бас тунгаан бодохгүйгээр харин ч, зөв шүү дээ бид мэдээллээс хоцорч болохгүй, бүх мэдээлэл ил байх ёстой гэж үзэх нь хэр зөв гэдгийг тунгаах хэрэгтэй байна. Үүнээс үүдэж гарж байгаа асуудал ч бас байна.


Youtuber Золбоо Солонгос оддын дунд үүсээд буй хар тамхины асуудлын талаар товчхон мэдээлэл хийхдээ бичлэгийнхээ “thumbnail” зурагт G-Dragon гэх одын зургийг агуулсан байгаа нь тэр хүнийг хар тамхи хэрэглэсэн мэт сэтгэгдлийг бусад хүнд өгөхөөр байна гэж Монгол дахь фэйнүүд нь үзсэн ба Золбоог тухайн бичлэгээ устгахгүй бол тухайн одын өмгөөлөгч рүү мэйл бичиж шүүхэд өгүүлэх талаар хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Гэхдээ тэр бичлэгийг үзэх юм бол тухайн одын тухай яриагүй талаар олж мэдэх боломжтой.


Хэрэв бид тунгаан бодож бусад эх сурвалжаас мэдээ мэдээлэл хардаг болчих юм бол энэ нь зүгээр л болж буй үйл явдлын нэгэн бичлэг гэдгийг олж мэдэх боломжтой. Мөн тухайн өмгөөлөгч бүх мэйлийг хүлээн авч тэр бүгдийг шүүж үзээд тэр мэйлийг нь шийдвэрлэх гээд явж байх завгүй гэдгийг ч бас бодох хэрэгтэй байсан болно. Хүнийг шүтэн дэмжих зүйл байж болох ч гэсэн хэрхэн дэмжих түүнийгээ хэтрүүлэхгүй байх нь бас нэгэн тунгааж бодож эргэцүүлж үзэх оюун ухааны үйлдэл мөн.


Муйхарлахуйн бас нэг жишээ бол буруу бодсон байж болох талаар бодож үзэхгүй байх. Бид юм болгон 2 талтай гэж ярьдаг гэхдээ зарим үйлдэл маш олон өнцөгтэй байдаг. Тиймээс эхлээд хүний ярихыг сонсож түүний гаргасан шалтгаан болон тайлбарыг эргэцүүлж бодох нь бас нэгэн муйхарлахаас сэргийлэх боломж байдаг.“Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэж хүн хэзээ хаана юу ярихаа мэддэг. Тэр нэгэн хүнийг л эрдэмтэй хүн гэж тодорхойлж байгаа юм.


Мунхаг ба муйхарлахуйн шалтгаан эссэ

Муйхарлахгүй байхын тулд та нэг хором бодох хэрэгтэй энэ үг, үйлдэл яг зөв билүү? Энэ нөхцөл байдал ямар байна вэ? Энэ хүн юу гэж хэлсэн бэ? гэх мэт тухайн нөхцөлд асууж болох нэг асуултыг өөрөөсөө асуух нь таныг оюун ухаанаа илүү нээж дараагийн түвшинд гарах нэг алхам болох юм.


Нэг хором нь өчүүхэн жаахан боловч юуг ч өөрчилж болох тийм чадал агуулж байдаг шиг таны бодлогогүй хэлсэн үг, үйлдэл таныг насан туршид тань тодорхойлох зүйл ч байж болох боломжтой. Тиймээс мэдлэгтэй хүн гэж хэлүүлэхийг хүсвэл мэдээллээ мэдлэг болгон хувиргаж. Түүгээрээ дамжуулан зөв цагт, нь зөв нөхцөлд, зөв үйлдэл хийх нь мунхаг ба муйхарлахгүй байх боломжийг бид бүгдэд олгоно.

Ж.Төмөр-Очир

Ашигласан эх сурвалж

Мунхаг ба муйхарлахуйн шалтгаан эссэ

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ЭрхЗүйнФилософи #Эссэ #Мунхаглал #Муйхарлах #ОюунУхаан #ТунгаанБодох #МэдээллийнЭринЗуун #МэдлэгБолгох #МэдээШүүмжлэх #МэдээллийнХяналт #ШуумМэдээлэл #МэдээллийнЭхСурвалж #ҮзэлБодол #ЭргэцүүлэнБодох #ЗөвҮйлдэл #БурууБодол #ХоёрТалтАсуудал #ОлонӨнцөгтШийдэл #ШүтэнДэмжих #ФанатуудынХандлага #ОюуныЧадвар #МэдээллийнБоловсрол #ЭрдэмтэйХүн #ЗөвНөхцөл #МэдлэгтэйХүн #ҮйлдлийнҮрДагавар #МэдээлэлБоловсруулалт #НийгмийнАсуудал #ЭрхЧөлөө #ОюунСанааныХөгжил #ЗөвЦагтЗөвҮг #АмьдралынУхаан #МуйхарЗан #МэдээллийнБоловсролынАчХолбогдол

Мунхаг ба муйхарлахуйн шалтгаан



3 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

Guest
May 16, 2024
Rated 4 out of 5 stars.

🤔

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page