Л.Түдэв “Оройгүй сүм”
- Б.Дайриймаа
- Jan 8, 2024
- 2 min read
Updated: Mar 9
Уг зохиолд Санж гэлэнгийн амьдралыг хүүрнэн өгүүлнэ. Романаас тухайн үеийн шашны эд зүйлс, зан үйл, түүхийн тухай мэдэж авлаа. Мөн Монгол Түвд хоорондын харилцаа, хүмүүсийн сэтгэлгээ, лам нар, эгэл ард иргэдийн амьдралыг тун сонирхолтойгоор бичсэн нь сайхан санагдлаа.
Түвд лам нар олон үе уламжлуулан Бурхан буддагийн сургаалыг гуйвуулан нэмж хасаж, зарим шинэ дүрэм журам зохион сүсэгтэн олныг төөрөгдүүлж, ном сургаалыг буруу тайлбарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө үнэн зөв мэдлэгийг өгөхгүй байгаа нь харамсал төрүүлж байлаа.
Зохиолд Санж банди, гавж Дэмчиг нар шинээр барьж буй “Буян залбирах хийд”-д ямар зураг тавих талаар ярилцаж байгаад маргалдаж эхэлдэг. Ингээд Санж банди нь гавж Дэмчигийг “Миний ээжийг залуу байхад гомдоож байсан нүгэлтэн” гэж хэлснээр улам уурыг нь хүргэдэг. Үүний хариуд Гавж Дэмчиг, бусад лам нарын дунд Санжийн нэр хүндийг нь унагахаар явуулга хийнэ. Энэ нь тухайн үеийн лам нарын дотоод тэмцлийг харуулжээ. Цаашлаад гавж Дэмчигийн явуулга Богд ламд хүрч Санж бандийг шүүлтээр оруулж жанж арилжих, шар шувтлах хоёр сонголтыг өгдөг.
Жанж арилжих гэдэг нь ямар нэг байдлаар өөрөө амиа хорлох
Шар шувтлах гэдэг нь дахин хийдийн бараа харахгүй байх
Санж банди нь шар шувтлахыг сонгодог. Учир нь тэрээр “Буддын шашин нь сонирхолтой зохиосон үлгэр юм гэсэн бодол төрөн” энгийн хүмүүсийн адил Отгон гэх эртний танил бүсгүйтэй ханилан сууж амьдрах тухай бодолтой болсон байв. Ингээд “шар шувтлах” өдөр Санжийг гарах үед нүүр лүү нь бодис цацаж хараагүй болгон элсэн цөлд цөлдөг. Харин Отгон бүсгүйг Санжтай уулзуулан гэж хууран мориноос унаган хүүхэдтэй нь алдаг. Шинээр баригдаж буй хийдийн оройг Санж дуусгаж чадаагүй мөн гавж Дэмчиг оройг нь барихаар олон арга хэрэглэсэн хэдий ч барьж болохгүй байсан тул зохиолын нэр “Оройгүй сүм” гэсэн ийм учиртай байв.
Гавж Дэмчиг арга сэдэж лам нарыг Санж луу явуулан тойруугаар сүмийн орой барих аргыг хэлүүлэхээр болон энэ хуйвалдааны дагуу болж байсан хэдий ч уг үйл явдлыг бичиж байсан ламын үзгийн хошуу дуугарч Санж мэдсэнээр ихээр уурлаж зохиол төгсдөг. Эцэст нь, Санж гэлэн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйл нь үгүй болж, түүнд юу ч үгүй хэн ч үгүй орь ганцаар үлдэж буй... Тэрээр залуу насандаа энгийн иргэд шиг айраг цэгээ эргүүлж, айл саахалтаар хэсэж, адуун дэлэн дээр давхиж, эмс хүүхэн эргүүлж, эрийн жаргалыг бүтэн амсаж мэдрээгүй бүх зүйл нуран унаж буй нь хэтэрхий гунигтай сэтгэгдэл төрүүлсэн зохиол байлаа.
Б.Дайриймаа

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ОройгүйСүм #НомынТэмдэглэл #ЭрхЗүй #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүйнФилософи #ЛТүдэв #СанжГэлэн #АлдартРоман #Түвд #БуянЗалбирахХийд #ГавжДэмчиг #ШарШувтлах #ЖанжАрилжих
.
.
Зохиолын нэрийн учрыг мэдэж авав.