top of page

Казүо Ишигүро “Хөвөлзөх ертөнцийн зураач”

  • Writer: Б.Дайриймаа
    Б.Дайриймаа
  • Jan 11, 2024
  • 1 min read

Updated: Dec 30, 2024



Казүо Ишигүро Хөвөлзөх ертөнцийн зураач

Уг зохиолыг уншихад, багадаа үзэж байсан Японы “Ошимо” кино нүдэнд харагдаж байв.


Зохиолын гол баатар Оно нь дайны үеэр эхнэр хүүгээ алдан хоёр охины хамт амьдардаг бөгөөд том охин нь гэрлэж тусдаа гарсан, харин бага охин нь сүй тавихаар тохирох хүнээ хайж түүний сэтгэлийг зовоож буй талаар өгүүлдэг.


Гол баатар Оно нь дайнаас өмнө шөнийн цэнгээний газар их очиж гол төлөв гейша нарын хөргийг зурдаг “Хөвөлзөх ертөнц”-ийн зураач байснаа дайны дараа эх орны сэдэвтэй зураг зурах болсон байна.


Мөн зохиолд, гол баатрын өнгөрсөн амьдралын гэмшил, одоогийн асуудлуудыг зэрэгцүүлэн бичсэн нь бага зэрэг ойлгомжгүй санагдаж байлаа. Гэвч зохиолын дундаас илүү ойлгомжтой болсон. Учир нь алдартай зураач өөрийн хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч чадалгүй, ахин тунгаан бодож дурсамжаа өгүүлж буйг дүрсэлдэг.

           

Миний сэтгэлд үлдсэн хэсэг нь, уран зургийн галерейд шинээр ажилд орсон залуу нэлээд удаан зурдаг тиймээс ихэнх хүмүүс түүнийг гоочилж, “Яст мэлхий” гэж хочилдог байв. Гэтэл, нэг өдөр “Яст мэлхий” хочит залуу зургаа хугацаанд нь өгч чадахгүйгээс шүүмжлэлд өртдөг, гэтэл Оно түүнийг өмөөрч үг хэлдэг. Энэ нь сул дорой нэгнийг хамгаалах улмаар сэтгэлийн дэм өгснөөр тухайн хүнд маш их дэм болдгийг харуулж байгаа санагдсан.

           

Зохиолын төгсгөлд Оно өнгөрүүлсэн амьдралын дурсамжаа тунгаан өөртөө тусгаж бодсоноор “Өнгөрсний алдаа дутагдлаа зөвшөөрөхөөс айдаг хүмүүсийн нэг би биш” хэмээн зоригтой хэлдэг. Энэ нь хүн хийсэн зүйлдээ харамсахгүй амьдрах, шийдвэртээ үнэнч байхыг харуулсан гэж бодож байна.

Б.Дайриймаа



Казүо Ишигүро Хөвөлзөх ертөнцийн зураач Номын тэмдэглэл





1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page