top of page

Габриель Гарсиа Маркес "Зуун жилийн ганцаардал"

  • Writer: Н.Саруул
    Н.Саруул
  • Jan 9, 2024
  • 2 min read

Updated: Dec 26, 2024



Зуун жилийн ганцаардал

Энэхүү алдарт роман нь Хосе Аркадио Буэндиагийн гэр бүл, удам угсаа, Макондо гэдэг буйдхан тосгоны цус ойртолт, уйтгар гуниг, айдас хүйдэс, завхай явдал, хуял тачаал, өс хонзон, үзэн ядалт, хайр дурлал, 17-н бутач хөвгүүд, тэдгээрийн ангуучлал, тосгон даяараа мартамхай болох өвчин, түүнтэй тэмцэж буй байдал, төрөлхийн гоо үзэсгэлэн, уран зөгнөл, илбэ шид гэж итгэх шинжлэх ухааны хөгжил дэвшил, гар урлал буюу алтан загас урлах, хатгамал нэхмэл хийх, гаднын тосгонуудаас цыгаанчуудаас орж ирэх шинэ содон соёл урлагийн үзүүлбэрүүд, баян тансагтаа бахдаж наадаж наргих гээд 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм.


Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Энэ удмын амьдрал “Туулайн бөөр модноос хүлүүлж эхлээд, шоргоолжны идэш болж дуусна” гэсэн аймшигт зөгнөлтэй, цус ойртолтоос болж “Гахай сүүлтэй хүүхэд төрнө” гэдэг айдсаар эхэлж үнэхээр гахай сүүлтэй хүүхэд төрж Буэндиагийн удам төгсөнө.


Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Хий хоосон хүсэл мөрөөдөл, үхэл амьдрал, шашны эрс тэс уур амьсгал, бослого үймээн, аллага гээд 100 гаруй жил болж болох бүхий л амьдралыг тодоор өгүүлсэн зохиол билээ.


Орчин үеийнхээр бол шинжлэх ухаанч судлаач зохион бүтээгч эрдэмтэн гэмээр Хосе Аркадио Буэндиагийн ололт амжилт, хичээл зүтгэл нь сүүлдээ галзуурал болон хувирч 50-аад жил модонд хүлээтэйгээр дуусна.


Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Харин түүний эхнэр Урсула нь 100 гаруй насыг насалж хараагүй болох хэдий ч ухаан санаа сэргэг, хөнгөн шингэн, үр хүүхдүүдээ гэсэн сэтгэлтэй, “гахай сүүлтэй хүүхэд” гэдэг айдастай, гэр орноо өнгөлөг өөдтэй байлгах, бусдаас ичиж эмээх, бусдын юманд шунахгүй өөрийн үзэл бодолдоо үнэнч байдал нь гайхалтай тэсвэр тэвчээрийн жишээ гэж биширмээр дүр юм.

          

Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл

Том хүү нь цыгаанчуудыг дагаж олон жил хэрэн тэнүүчилж яваад ирэх ч, аав ээжийнхээ ясыг үүрэн ирсэн ээжийнхээ үеэлийн охин буюу өргөмөл эгчтэйгээ сууснаар гэрээсээ хөөгдөж мартагддаг.

          

Дараачийн хүү нь Либералчуудыг дэмжин бослого дайн тулаан хийж, нийгмийг үймүүлж явах төдийгүй хэд хэд цаазаар авхуулах шахна. Гэвч өөрөө 32 дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч бууж өгөн алтан загас урлаж нийгмээс өөрийгөө тусгаарлана. 17 хөвгүүдээ ч тоохгүй танихгүй хэвээр, өнөөх туулайн бөөр модонд нүүрээ наан насан эцэслэнэ.

          

Охин нь өргөмөл эгч Ребекад өс хонзон санасан хэвээр, хүнтэй суухгүй орь ганцаар ах нарынхаа хүүхдүүд, ач зээ, жич гучуудыг асарч хүмүүжүүлсээр насыг барна. Өөрөө ч үхэх өдрөө маш сайн мэдэж байдаг төдийгүй, бүх бэлтгэлээ хангах нь хачирхалтай.


Ахтайгаа нөхцөж гэрээсээ хөөгдөж мартагдсан охин Ребека нь 50 жилийн дараа гарч ирэх бөгөөд, ганцаараа ялзарсан байшиндаа дуусна.

Н.Саруул

Зуун жилийн ганцаардал номын тэмдэглэл









1 comentario

Obtuvo 0 de 5 estrellas.
Aún no hay calificaciones

Agrega una calificación
Invitado
25 dic 2024
Obtuvo 5 de 5 estrellas.

.

Me gusta

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page