Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт
- Ж.Танан
- Jan 29, 2024
- 2 min read
Updated: Mar 9
Эрх зүйн зөрчил, түүний бүрэлдэхүүн сэдвийн хүрээнд Д.Лүндээжанцан "Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник" номоос захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актын талаар ойлголтыг товч өгөөд, эдгээрийг схемчлэн харууллаа.
Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг хэрэглэн шүүхийн акт гаргадаг. Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хэдийгээр хуулийг шууд хэрэглэх, үүсгэх субъект нь биш гэж онолын хувьд үздэг боловч, тэдгээр нь эрх зүйг хэрэгжүүлэн биелүүлэх, ашиглах явцдаа хууль хэрэглэх субъект байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль хэрэглэж захиргааны акт гаргах үйл явцыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж өгсөн байдаг. Уг баримт бичиг нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах болон хууль тогтоох үйл ажиллагаа, Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажиллагаа, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн хянан шийдвэрлэх гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэрэг мөрдөн байцаах ажиллагаа, түүнд тавигдах прокурорын хяналт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, цэрэг хөдөлгөх, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаа, улс төрийн шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахгүй. Харин захиргааны байгууллага хууль биелүүлэн шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж, захиргааны байгууллагаас гаргадаг шийдвэр, үйл ажиллагааг гурван үндсэн хэлбэртэй байхаар хуульчилсан байна. Уг хуулиар захиргааны үйл ажиллагааны хэлбэрүүдийг тогтоон, шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах зарчим, журмыг зохицуулсан байна.
Захиргааны акт: өдөр тутам гаргадаг нэг удаагийн тохиолдлыг зохицуулдаг.

Захиргааны гэрээ: захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгодог.

Захиргааны хэм хэмжээний акт: нийтэд чиглэгдсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй.

Захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт гэх баримт бичгүүдийг хооронд нь ялгах, тус тусын хэрэглээг нь ойлгоход зориулж нэг дор мэдээллийг өгөх зорилгоор схемчлэн харууллаа.
Ж.Танан

Ашигласан эх сурвалж
Д.Лүндээжанцан. (2016). Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник. Улаанбаатар, Монгол: BCI хэвлэлийн газар.
Захиргааны ерөнхий хууль (06 19, 2015).

#ЗахиргааныАкт #ЗахиргааныГэрээ #ЗахиргааныХэмХэмжээнийАкт #ЭрхЗүйнОнол #ЭрхЗүй #ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #ЗахиргааныЭрхЗүй #ЗахиргааныБайгууллага #ТөрийнАлба #Боловсрол #НийтийнЭрхЗүйнХарилцаа #БайгальОрчныгХамгаалах #Төр #ХувийнХэвшил #ДэдБүтэц #НийгмийнСуурьҮйлчилгээ #ХуулийнЭтгээд #ТөрийнЗахиргааныТөвБайгууллага #ГэрээнийТөсөл #ЗасгийнГазар #ЭрхХэмжээ #ХуульЗөрчих #ХорУршигтайҮрДагавар #ЭрхЗүйнЧадвар #ЭрхЗүйнЧадамж #ХүсэлЗориг #ИргэнийХууль #ГэрээнийСуурьЗохицуулалт #ЗахиргааныЕрөнхийХууль #НийтээрЗаавалДагажМөрдөх #ШийдвэрийнЗаалт #АлбанТушаалтан #ХүнийЭрх #ЭрхЧөлөө #НөлөөллийнШинжилгээ #НутагДэвсгэр #ИргэдийнТөлөөгчдийнХурал #ЭрхЗүйнҮрДагавар #ЗахирамжилсанҮйлАжиллагаа #Зөвшөөрсөн #Журамласан #Тогтоосон #СөрөгНөлөөлөл #ЭерэгНөлөөлөл #ХуульЗүйнҮндэслэл
😀
🌟