top of page

Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан олон улсын хувийн эрх зүйн кейс

  • Writer: Ж.Анарбат
    Ж.Анарбат
  • Dec 8, 2024
  • 3 min read

Updated: Jan 23



Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) иргэн Монгол Улсын иргэнд Дубай хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьжээ. Монгол Улсын иргэн мөнгө шилжүүлсэн боловч эд хөрөнгө аваагүй байна.


Маргааныг шийдвэрлэхэд аль улсын хуулийг хэрэглэх вэ?


1.     Субъект, объект, хууль зүйн факт

Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлж хүснэгтэд харуулав.


Олон улсын хувийн эрх зүйн кейс

2.     Хэргийн гол үйл баримт

АНЭУ-ын иргэн Монгол Улсын иргэнд Дубай хотод үл хөдлөх хөрөнгө худалдаж авах санал тавьсан.


Монгол Улсын иргэн АНЭУ-ын иргэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар мөнгө шилжүүлсэн боловч үл хөдлөх хөрөнгө аваагүй байна.


3.     Хууль зүйн тодруулах асуудал

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, байгуулсан бол хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа эсэх.


АНЭУ-ын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөөгүй тул гэрээг зөрчсөн гэж үзэж болно.


4.     Харьяалал

Маргаан хаана үүссэн, талууд хаана байрлаж байгаа, эд хөрөнгө хаана байгаа зэргээс шалтгаалан харьяаллыг тодорхойлно.


АНЭУ-ын Дубай нь тухайн үл хөдлөх хөрөнгө байрладаг газар тул lex rei sitae дагуу АНЭУ-ын шүүх тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой аливаа маргааныг хянан шийдвэрлэх эрх мэдэлтэй байна.


Маргаан гарсан тохиолдолд аль улсын хуулийг хэрэглэх талаар талууд зөвшилцөөгүй, хэргийг Монгол Улсын шүүхэд шилжүүлсэн тохиолдолд Монгол Улсын иргэн оршин суугаа газрын хуулийг хэрэглэх боломжтой.


5.     Холбогдох хууль

Уг үл хөдлөх хөрөнгө АНЭУ-ын Дубай хотод байрладаг тул lex rei sitae дагуу хөрөнгөтэй холбоотой гүйлгээнд АНЭУ-ын хууль үйлчилнэ.


АНЭУ-ын хууль

АНЭУ-ын хууль тогтоомж нь АНЭУ доторх эд хөрөнгө өмчлөх, шилжүүлэх, худалдах гэрээг зохицуулна. Тиймээс АНЭУ-ын иргэн болон Монгол Улсын иргэний хооронд байгуулсан гэрээний маргаан нь АНЭУ-ын гэрээний хуулиар зохицуулагдах магадлалтай.


Монгол Улсын хууль

Монгол Улсын иргэн нь худалдан авагч боловч мөнгө төлөх үүрэг нь Монгол Улсын хуулиар, ялангуяа Монгол Улсаас ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ авах гэж байгаа тохиолдолд зохицуулагдана. Гэсэн хэдий ч АНЭУ-д гүйлгээ хийгдсэний дараа гэрээний гүйцэтгэл буюу хөрөнгө нийлүүлэх асуудал нь АНЭУ-ын хуульд хамаарна.


Түүнчлэн, Иргэний хуулийн 549 дүгээр зүйлийн 549.1 дэх хэсэгт “Гэрээний дагуу эдлэх эрх, үүрэг, гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээ дуусгавар болох буюу хүчин төгөлдөр бус болох, гэрээний үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй байх зэрэг асуудлаас үүсэх үр дагаврыг гэрээ байгуулагч талууд харилцан тохиролцож тодорхойлсон улсын хуулиар зохицуулна.”


549.4 дэх хэсэгт “Талууд энэ хуулийн 549.1-д заасны дагуу хэрэглэх хуулийг сонгоогүй бол дор дурдсан талын оршин суугаа /оршин байгаа/ буюу үйл ажиллагааныхаа голыг явуулдаг улсын хуулиар тодорхойлно: 549.4.1.худалдах, худалдан авах гэрээнд худалдагчийн;” гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгө нь АНЭУ-ын Дубай хотод байх тул худалдагчийн буюу АНЭУ-ын хуулиар тодорхойлно.


6.     Маргаан хэрхэн шийдэгдэх вэ?

АНЭУ-ын хууль эд хөрөнгийн гүйлгээг зохицуулах бөгөөд АНЭУ-ын иргэн эд хөрөнгө хүлээлгэн өгөхгүй гэрээг зөрчсөн тохиолдолд АНЭУ-ын шүүх асуудлыг шийдвэрлэх болно.

Монгол Улсын иргэн нь гэрээ зөрчсөн гэх нэхэмжлэлийг АНЭУ-ын шүүхэд гаргаж, эд хөрөнгө, түүнтэй адилтгах үнэ цэнийг нэхэмжлэх, эсвэл нөхөн төлбөр шаардана.


7.     Дүгнэлт

АНЭУ-ын шүүх нь Дубайд байгаа үл хөдлөх хөрөнгө, холбоотой гэрээ нь АНЭУ-д эд хөрөнгийн гүйлгээ гэж үзнэ.


Эд хөрөнгийн хэлцэл, түүний дотор гэрээ байгуулах, түүнийг зөрчихтэй холбоотой аливаа маргаанд АНЭУ-ын холбогдох хуулийг мөрдөнө.


8.     Тайлбар

Олон улсын хувийн эрх зүйн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд баримтлах хууль нь тухайн хэрэг маргааны төрөл, агуулга, талуудын харилцаанаас хамаарна. Аль улсын хуулийг баримтлахыг тодорхойлохын тулд маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчлан дүн шинжилгээ хийх шаардлагатай.

Олон улсын хувийн эрх зүйн хэрэг маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд баримтлах хууль

1. Lex rei sitae (Эд хөрөнгийн байршлын хууль)

Эд хөрөнгийн эрхийн маргаан шийдвэрлэхэд ашиглана. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргаанд тухайн хөрөнгийн оршин буй улсын хууль үйлчилнэ.

Маргаан Дубай дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул lex rei sitae буюу АНЭУ-ын хууль үйлчилнэ.


2. Lex fori (Шүүхийн байршлын хууль)

Маргааныг шийдвэрлэх шүүхийн байрлаж буй улсын хуульд нийцүүлэн ашиглана. Жишээлбэл, Монгол Улсын шүүх дээр маргаан хэлэлцвэл Монгол Улсын хуулийг баримтална.


3. Lex patriae (Иргэншлийн хууль)

Талууд аль улсын иргэншилтэйгээс хамаарна. Жишээлбэл, Монгол Улсын иргэн өөрийн улсын хуулийг баримтлахыг шаардаж болно.

Ийнхүү шаардах үндэслэлтэй боловч, маргаан үл хөдлөх хөрөнгийн маргаан тул тухайн эд хөрөнгө байгаа улсын хууль шууд хамааралтай.


4. Lex solutionis (Гүйцэтгэлийн байршлын хууль)

Гэрээний гүйцэтгэлийн байршлыг тодорхойлоход ашиглана. Жишээлбэл: төлбөр, бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх газар ямар улсын хууль үйлчлэхийг заана.

Төлбөрийг АНЭУ-д байрлах үл хөдлөх хөрөнгө авахаар хийгдсэн тул lex solutionis нь АНЭУ-ын хуульд нийцнэ.


Дубай дахь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан учраас lex rei sitae буюу тухайн хөрөнгийн байршлын хууль болох АНЭУ-ын хууль баримтлан маргааныг шийдвэрлэнэ.

Ж.Анарбат



Арабын Нэгдсэн Эмират Улсад Монгол Улсын иргэн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан олон улсын хувийн эрх зүйн кейс

Олон улсын хувийн эрх зүйн бодлого

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #ОлонУлсынХувийнЭрхЗүй #Бодлого #Кейс #ҮлХөдлөхХөрөнгө #АрабынНэгдсэнЭмиратУлс #Субъект #Объект #ХуульЗүйнФакт #ХэргийнҮйлБаримт #МонголУлсынХууль #LexReiSitae #ИргэнийХууль #LexFori #LexPatriae #LexSolutionis #ОлонУлсынИргэнийЭрхЗүй #ИргэнийХууль60Бүлэг #ОлонУлсынГэрээ #ГадаадУлсынЭрхЗүйнХэмХэмжээ #ГадаадУлсынХуулийнАгуулга #ХөөнХэлэлцэхХугацаа #ОлонУлсынИргэнийЭрхЗүйнХарилцаандОролцогчид #ГадаадУлсынИргэн #ХарьяалалгүйХүн #ИргэнийЭрхЗүйнЧадвар #ИргэнийЭрхЗүйнЧадамж #ӨмчийнЭрхЗүй #ҮүргийнЭрхЗүй #Гэрээ #Хэлцэл #ГэрээнийТалуудынХуулийгСонгох #ХудалдахХудалданАвахГэрээ



2 comentarios

Obtuvo 0 de 5 estrellas.
Aún no hay calificaciones

Agrega una calificación
Invitado
25 dic 2024
Obtuvo 5 de 5 estrellas.

.

Me gusta

Invitado
20 dic 2024
Obtuvo 5 de 5 estrellas.


Me gusta

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page