top of page
Writer's pictureХуульч Шувуухай

Банкны салбарын зах зээлийн өрсөлдөөний хэлбэр

Updated: 6 days ago



Банкны салбарын зах зээлийн өрсөлдөөний хэлбэр

Энэ ажилд Монгол улсын банкны салбарын зах зээлийн өрсөлдөөний хэлбэрийн талаар танилцуулна.


Өрсөлдөөн нь мэдээллийн ил тод байдлыг хангахын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг бүрдүүлдэг. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, өрсөлдөөний хэт идэвхжил нь ашгийг бууруулдаг бөгөөд банкууд алдагдлаа нөхөх зорилгоор илүү эрсдэлтэй үйл ажиллагаа эрхэлж, улмаар дампуурах магадлал нь өсөж, иргэдийн санхүүгийн системд итгэх итгэл суларна. Товчхондоо, ашиг олох ба банкны салбарт өрсөлдөөн нэмэгдэх хоёрын хоорондын харилцан үйлчлэл нь системийн тогтвортой байдалд заналхийлж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.


Банкуудын хөрөнгийн хэмжээ

Банкуудын хөрөнгийн хэмжээ

Банкуудын зах зээлийн эзлэх хувийг авч үзвэл, Монгол улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 2021 оны эцсийн байдлаар Хаан банк 13.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэйгөөр зах зээлийн хамгийн их буюу 32.72 хувийг эзэлж байсан бол, Худалдаа хөгжлийн банк 23.21 хувь, Голомт 19.43 хувиар удаалсан байна.


Монгол улсын банк санхүүгийн салбарын зах зээлийн өрсөлдөөний зэрэг болон багтаамжийг Херфиндал - Хиршманы индекс болон зах зээлийн төвлөрлийн харьцаагаар үнэлж үзлээ.

 

Херфиндал - Хиршманы индекс (Herfindahl-Hirschman Index) нь зах зээлийн өрсөлдөөний хувийн тархалтыг заана.

Херфиндал-Хиршманы индекс

Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio) нь салбарын хамгийн том тоглогчдын зах зээлд эзлэх хувийн жингийн нийлбэр буюу салбарын өрсөлдөөний түвшнийг илэрхийлнэ.

 

Херфиндал-Хиршманы индекс

Херфиндал-Хиршманы индекс



Шинжилгээний үр дүнгээс харахад 2021 оны эцсийн байдлаар, Херфиндал - Хиршманы индекс олгосон зээлд 2068, хадгаламжид 2374, нийт хөрөнгөд 2158 байв.





Энэ нь банкны зах зээлийн өрсөлдөөний хэлбэр нь олигополь буюу дунд зэрэг төвлөрсөн байгааг илтгэж байна.


Харин төвлөрлийн харьцааг системийн нөлөө бүхий гурван банкаар тооцож үзэхэд, нийт зах зээлд эзэмшиж буй хувь 75.36 байгаа нь цөөн тоглогчтой - олигополь  гэдгийг харуулж байна.


Банкны салбарын ашиг болон тогтмол зардлын харьцаа

Эдийн засгийн онолын дагуу өрсөлдөөн нь хязгаарлагдмал нөөцийг үр өгөөжтэй эргэлтэд оруулж хуваарилах, аль болох бага зардалтайгаар үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Хэрэв банкны салбар төгс өрсөлдөөнтэй байсан бол, банкны зүгээс ахиу зардлаас давуулж үнээ өсгөх боломжгүй байдалд хүрнэ. Технологийн дэвшил нь тогтмол зардлыг бага байлгах боломжийг олгоно. Гэхдээ, технологид оруулах хөрөнгө оруулалтын зардлыг даах хэмжээгээр үнэ өсгөх хэрэгтэй боловч, төгс өрсөлдөөн нь үнэ өсгөх боломжийг олгохгүй байх талтай. Зээлийн хүүний өөрчлөлт, зээл олголтын зардлын зөрүү, зээлийн үнийн мэдрэмж нь банкны тоо олшрох тусам өндөр байна. Үүнээс гадна, зах зээл дээр банкуудын тоо олон байвал, зээлийн нийлүүлэлт болон хадгаламжийн эрэлт нэмэгдэнэ. Улмаар хадгаламжийн хүү өндөр байна.


Гэтэл өнөөгийн байдалд банкуудын зээлийн зардал хоорондоо ялгаа багатай ба энэ нь салбар хэвтээ төвлөрөлтэй байгааг илтгэнэ. Монополь банк зах зээлийн эрэлтэд нийцүүлж зээл нийлүүлэхгүй, нийт хадгаламжийн тал хүрэх хувьд л эрэлт үүсгэнэ. Үүгээр зогсохгүй, монополь төрлийн зах зээл дээр эх үүсвэр буюу капиталыг үр өгөөжтэй байдлаар хуваарилахгүйгээс гадна, технологийн дэвшил нэвтрүүлэхгүй тул банкны өсөлтийн боломжийг тэр хэмжээгээр хязгаарлах болно.


Энэ утгаараа, банкны салбар дахь төгс өрсөлдөөн нь монополын адил тохиромжгүй юм.


Харин бизнес эрхлэгчийн зүгээс, ашигтай гэж үзсэн чөлөөт төгс өрсөлдөөнтэй зах зээл рүү саад тотгоргүй, нэмэлт зардалгүй, бүрэн мэдээлэлтэй байх тохиолдолд л ордог. Хэдийгээр банкны ашиг нь сонирхол татах ч, зах зээлд нэвтрэх болон өөрийн хөрөнгийн шаардлага өндөр байвал зах зээл рүү ороход амаргүй байх болно.


Эдгээр нөхцөлийг харгалзан, зах зээл дээр байх банкны хамгийн оновчтой тоо нь эдийн засгийн үүднээс, ашигтай байх болон зах зээл рүү нэвтрэх зардалгүй байх тэнцвэрт төлөв болно. Өөрөөр хэлбэл, салбарын нийт ашиг нь зах зээл рүү нэвтрэх тогтмол зардалтай тэнцүү үед банкны тоо оновчтой байх юм. Гэхдээ, зардлын хэмнэлт авчирах дэвшилтэд технологи нэвтрүүлэхгүйгээр банкны тоог нэмэх тохиолдолд, одоо байгаа банкуудаас ашиг шилжих ба шинэ тоглогчид ашигтай ч, нийгэмд ямар ч хожоогүй юм.


2021 оны эцсийн байдлаар банкуудын хадгаламж, зээл, ашгийн хэмжээг мөнгөн дүнгээр болон хувиар илэрхийлэн хүснэгтэд харуулав.


Банкуудын хадгаламж, зээл, ашгийн хэмжээ

Банкуудын хадгаламж, зээл, ашгийн хэмжээ

Хаан банк зах зээлд нийлүүлсэн зээлийн 32.41 хувь, хадгаламжийн 36.67 хувь, салбарын ашгийн 50.84 хувийг дангаар эзэлж байсан. Үүний дараагаар, Худалдаа хөгжлийн банк зээлийн 22.57 хувь, хадгаламжийн 22.50 хувь, ашгийн 18.28 хувь байна. Харин, системийн нөлөө бүхий банкны нэг болох Голомт банк, хөрөнгийн хэмжээгээр 3-т жагсдаг, нийт зээлийн 16.43 хувийг нийлүүлсэн, хадгаламжийн 19.62 хувийг эзэлдэг боловч, татварын дараах ашиг 4.52 хувь байгаа нь түүний хэмжээтэй харьцуулахад харьцангуй бага байгааг онцлох нь зүйтэй. Хас банк зээл, хадгаламжийн хэмжээгээр том банкуудтай харьцуулахад бага ч 13.12 хувийн ашигтай байжээ.


Үүнээс дүгнэвэл, нэг банк салбарын ашгийн 50 хувийг дангаар хийж байгаа нь цаашид үйл ажиллагаагаа сайжруулахад хойрго хандаж, харилцагчдад хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн технологи нэвтрүүлэхгүй, улам бүр хүнд сурталтай болох талтай.


Банкуудын хадгаламж, зээл, ашгийн харьцуулалт

Банкуудын хадгаламж, зээл, ашгийн харьцуулалт

2021 оны эцсийн байдлаар банкны салбар нийт 573.44 тэрбум төгрөгийн ашиг хийсэн. Банкны салбарт нэвтрэх тогтмол зардлыг өөрийн хөрөнгийн доод хэмжээний шалгуур 100 тэрбум төгрөг гэж авч болно. Лернерийн индексээр тооцвол 0.8 гарч байгаа нь банкны салбарын өрсөлдөөний хэлбэр монополь төрөл рүү ойртож байгааг илэрхийлж байна.

 

Лернерийн индекс (Lerner Index): 1934 онд Орос-Английн эдийн засагч Абба П.Лернер томьёолсон ба монополын зах зээлийн хүчийг хэмжинэ. Үнээс ахиу зардлыг хассан дүнг, эргээд үнэд харьцуулж тооцох ба утга 1 рүү ойртох тусам цэвэр монополыг илэрхийлнэ.

Лернерийн индекс
 

Банкны салбар хэвтээ төвлөрөлтэй байснаар банкууд стратегийн харилцан хамааралтай болж, олигополь зах зээл дээр өрсөлдвөл үл эвсэх, хамтарвал эвсэх тоглоомд орно. Эвсэх тохиолдолд харилцан тохиролцсоны буюу картель үүсгэсний үндсэн дээр монополын ашгийг хуваахыг эрмэлзэнэ. Харин, өрсөлдөх тохиолдолд Бертраны үнийн өрсөлдөөн бус Курногийн тоо хэмжээний өрсөлдөөн өрнүүлнэ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний ялгарал, төрөлжүүлэлт, чанар зэргээр Бертраны зөрчилдөөнтэй санааны өвөрмөц тэнцвэр үүсгэхгүй байх нөхцөл болно.

 

Бертраны парадокс / Бертраны зөрчилдөөнтэй санааны өвөрмөц тэнцвэр (Bertrand Paradox): Үнийн өрсөлдөөний улмаас компанийн үнэ ахиу зардалтай тэнцэнэ.

 

Картель (Cartel): Салбарын, эсвэл бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг хязгаарлаж давамгайлсан байр суурь эзлэх зорилгоор үйлдвэрлэл, борлуулалт, үнэ зэргийг хянах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо буюу бүлэг компаниудыг хэлнэ.

 

Дүгнэлт

Монгол улсын банкны салбарт шинжилгээ хийж олигополь төрлийн зах зээл болохыг тодорхойлов. Өрсөлдөөний хязгаарлалттай, харьцангуй хаалттай байдал нь банкууд тогтмол зардал өндөртэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бий болгож байна. Гэтэл, технологийн дэвшил, өөрчлөлтийг цаг алдалгүй, байнга нэвтрүүлж, тогтмол зардлыг бууруулах бүрэн боломжтой юм. Тогтмол зардал өндөр байх нь эргээд эдийн засагт хүүний нэмэгдлээр илэрч сөргөөр нөлөөлнө.


Хаалттай салбарт үйл ажиллагаа эрхлэх нь давуу талуудтай ч өөрийн хөрөнгийн шаардлага, зохицуулагчийн шалгуур зэрэг зах зээлд нэвтрэх хязгаарлалт; зардал өндөр байх, хөрөнгө оруулалт хийсэн байх, зээлийн багцаа хөнгөлөлттэй үнээр алдагдал хүлээж шилжүүлэх зэрэг бизнесийн дотоод хүчин зүйл нь эргээд банкны бизнесээ зарж, зах зээлээс гарахад саад болдог байна.


Банкууд хоорондын тооцоотой учир зах зээл дээр аль нэг нь эрсдэлд орох, дампуурах, татан буугдахад бусад банканд, системд сөргөөр нөлөөлж, нийт эдийн засагт асар их хэмжээний хохирол, хор уршиг дагуулна. Гэтэл, үр өгөөжгүй үйл ажиллагаатай банк нь зохицуулагчаас дэмжлэг авах, дампуурах, нэгдэх зэрэг цөөн сонголттой үлддэг нь өнөөгийн бодит байдлын дүр зураг юм.

Ж.Танан

Ашигласан эх сурвалж

Банкны салбарын өрсөлдөөн


Банкны салбарын өрсөлдөөн

#ХуульчШувуухай #LawyerBirdie #ЭрхЗүйнБлог #СанхүүчШувуухай #FinancierBirdie #БанкныСалбарынЗахЗэлийнӨрсөлдөөнийХэлбэр #ЛернерийнИндекс #LernerIndex #ТөвлөрлийнХарьцаа #ConcentrationRatio #ХерфиндалХиршманыИндекс #HerfindahlHirschmanIndex #БертраныПарадокс #BertrandParadox #Картель #Cartel #МонголУлсынБанкныЗахЗээлийнӨрсөлдөөн #БанкныОлигопольЗахЗээл #МонголынАрилжааныБанкууд #БанкныСалбарынАшиг #БанкныТогтмолЗардал #БанкуудынХөрөнгө #БанкныОновчтойТоо #БанкныСистем #БанкныЗээл #СанхүүгийнТогтвортойБайдал #МонополБаӨрсөлдөөн #БанкуудынТөвлөрөл #БанкныСтратегийнӨрсөлдөөн #БанкныСалбарынТехнологийнДэвшил #БанкныЗохицуулалт #ЛернерийнИндекс #МонголынБанкныСалбарынӨнөөгийнБайдал #БанкныЗахЗээлийнЭрсдэл #СанхүүгийнСистемдИтгэхИтгэл #ЗардлынХэмнэлт #СанхүүгийнЗохицуулалтынСорилт




56 views1 comment

Related Posts

See All

1件のコメント

5つ星のうち0と評価されています。
まだ評価がありません

評価を追加
ゲスト
9 hours ago
5つ星のうち5と評価されています。

🏛️

いいね!
bottom of page