top of page

Айн Рэнд “Атлантын нуруу тэнийв”

  • Writer: Ж.Төмөр-Очир
    Ж.Төмөр-Очир
  • Jan 14, 2024
  • 2 min read

Updated: Mar 11



Айн Рэнд Атлантын нуруу тэнийв

Жон Галт гэж хэн бэ? Тэрээр Атлантын нурууг хэрхэн тэнийлгэсэн бэ? Яагаад Атлантын нуруу анхнаасаа бөхийсөн бэ? Эдгээр асуултын хариултыг олж авах гэж явсаар энэхүү номыг шимтэн уншиж дуусгалаа.


Америкчуудын эго бол бид энэ дэлхийн эзэд гэж боддог бодол. Гэхдээ, хэн яг энэ дэлхийг илүү сайн сайхан руу хүргэх гэж өөрийн оюуныг зориулсан бэ? Тэр бүгдийг Америкчууд ашиглаж ашиг олж байгаа талаар зохиолд өгүүлнэ. Тэдний үзэл бодлыг сөрөх нь буруу юм шиг ойлголтыг бусдад өгч, яг энэ ашиглуулж байгаа чигээрээ л амьдрах ёстойд итгүүлж байлаа.

Атлантын нуруу тэнийв номын тэмдэглэл

Айн Рэндийн зохиол бүрд яг тэр нэг хэвийн үзэл суртал буруу, цөөнхийн санаа зөв байхын бол тэр зөв зүйл, хэзээ нэг өдөр ялалтад хүргэж болдог талаар өгүүлдэг.


Яг тэр утгаараа, энэ зохиол ч бас Жон Галт өөрийн нээлт, шинэ санаа, өөрийн олсон мөрөөдлөө бусдад ашиглуулахгүй байх ёстой гэдэг дээрээ бат зогсож түүнийхээ төлөө тэмцэх итгэл найдвар нь болж буй юм. Илүү шударга нийгмийг хүссэн. Сэтгэж чадаж байвал амжилтад хүр харин түүнийгээ бусдад үнэгүйдүүлж болохгүй. Тухайн үеийн тэр нийгэм явсаар байсан бол бид сэтгэх хүсэл зориггүй нэгэн болох байсан талаар өгүүлж байгаа. Харин Жон Галт тэр ирээдүйг үгүй хийж бидэнд сэтгээд баяжиж болох, ашиг олж болно гэдэг зүйлийг үлдээж. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу Америкийг түлхсэн юм.

Атлантын нуруу тэнийв номын тэмдэглэл

Айн Рэндийн бас нэг санаа нь чи хийхийг хүссэн зүйлээ тултал сайн хийдэг бол чамайг юу ч зогсоож чадахгүй гэдэг санааг байнга агуулж байдаг.



Надад энэ зохиолчийн зохиол бүртээ гаргаж хэлдэг "Эсэргүүцэлтэй тулгарсан ч хүн чаддаг юмаа орхиж болохгүй, битгий бууж өг." гэж байгаа өгүүлэмжүүд нь их таалагддаг. Энэ номдоо ч мөн яг тэр талаар өгүүлсэн санагддаг.

Ж.Төмөр-Очир

Айн Рэнд Атлантын нуруу тэнийв Номын тэмдэглэл

#LawyerBirdie #ХуульчШувуухай #ЭрхЗүйнБлог #ЭрхЗүй #НомынТэмдэглэл #ЖонГалт #АтлантынНуруу #АйнРэнд #АтлантынНурууТэнийв #АмерикийнНийгэм #ҮзэлСуртал #ШударгаНийгэм #НийгмийнТогтолцоо #ЖонГалтГэжХэнБэ #АйнРэнд #ЦөөнхийнСанаа #ИтгэлНайдвар #ШинэТогтолцоо #АмерикийнИрээдүй #ЭгоБодол #ОюуныХөдөлмөр #ХувьХүнийЭрхЧөлөө #ШинэНийгэм #БүтээлчСэтгэлгээ #АмжилтынНууц #Эсэргүүцэл #Мөрөөдөл #БодлынЭзэн #НийгмийнШүүмжлэл #ЭдийнЗасгийнЭрхЧөлөө #НээлтШинэСанаа #БаялагБүтээх #ЗохиолАнализ #ҮзэлСанаа #Тэмцэл





1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 25, 2024
Rated 5 out of 5 stars.

.

Like

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page