“Хуульч Шувуухай” блогийн
үйлчилгээний нөхцөл
**Хариуцлага:**
“Хуульч Шувуухай” блогт зочилж, бидний ажилтай танилцаж байгаад талархлаа илэрхийлье!
“Хуульч Шувуухай” блог нь хуулийн сургуульд сурч, эрх зүйг сонирхон судалж буй оюутнуудын хөтөлдөг, хоорондоо болон уншигчтай мэдлэг, мэдээлэл солилцох танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл агуулсан цахим платформ юм. Блогт оруулж буй мэдээллийг уншихад хялбар, бичмэл байдлаар нийтлэхээс гадна зураг, презентац үзүүлэн, видео дүрс, дуу бичлэг зэрэг бүхий л арга хэрэгслийг ашиглаж, санаагаа илэрхийлэн хүргэдэг.
-
“Хуульч Шувуухай” хуудаст оруулсан мэдээллийг уншиж эхэлсэн цагаас энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
-
Блогт нийтэлж буй ажлууд нь эрх зүйн чиглэлээр суралцаж буй төрөл бүрийн салбарын мэдлэг боловсролтой залуусын оюуны бүтээл юм. Мэдээллийг хэсэгчлэн хуулбарлах, дахин ашиглах тохиолдолд “Хуульч Шувуухай”, эсвэл "Lawyer Birdie" блогийн нэр, https://www.lawyerbirdie.com/ вэбсайт, тухайн ажлыг нийтэлсэн блог хөтлөгчийн алдар нэрийг эх сурвалжид заавал дурдана. Мэдээллийг бүхэлд нь ашиглах тохиолдолд блог хөтлөгч, эсвэл “Хуульч Шувуухай” блог эрхлэгчээс зөвшөөрлийг зайлшгүй авна. Блогт оруулсан бичвэр, зураг, презентац, видео дүрс, дуу бичлэг зэрэг бусад хэлбэрээр нийтлэгдсэн мэдээлэл нь бүхэлдээ зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан, мэдээлэл хуулбарлах хориотой.
-
Блогт нийтлэгдсэн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авахыг хүссэн тохиолдолд цахим шуудангийн хаягаа илгээнэ. Хувийн нууц мэдээллийг цахим шуудан болон чатаар илгээж, мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хариуцахгүй.
-
Хуульч Шувуухайнууд эрдэм шинжилгээний ёс зүйтэйгээр блогт мэдээллийг оруулахыг эрмэлзэнэ. Бид эрх зүйн чиглэлээр дөнгөж сурч эхэлж байгаа тул алдаа гаргах, чанарын шаардлага хангаагүй байж болох тул блог уншигч, авах гээхийн ухаанаар хандан мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээн авахыг зөвлөж байна. Санал хүсэлт, зөвлөгөө, сэтгэгдэл, засаж сайжруулах зүйл зэргийг цахим шуудан болон чат ашиглан, аливаа хэлбэрийн үл хүндэтгэсэн байдал гаргахгүйгээр, соёлтой боловсон байдлаар илгээж болно.
-
Блог зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд нийтлэгдсэн аливаа контент нь хууль зүйн мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй. Бид танилцуулсан мэдээллийн үнэн зөв, цаг тухайн байдлыг хангахыг хичээж байгаа ч хууль эрх зүйн орчинд өөрчлөлтүүд гарч болзошгүй. Тиймээс, бид энэ блог, эсвэл холбогдох цахим хуудаст агуулагдаж буй мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв, найдвартай байдал, тохиромжтой байдал, хүртээмжтэй байдлын талаар шууд болон далд хэлбэрээр ямар нэгэн мэдэгдэл, баталгаа өгөхгүй. Өгөгдсөн мэдээлэлд найдах аливаа эрсдэлийг хэрэглэгч, уншигч өөрөө хариуцна. Энэ блогт орсон мэдээлэл, зөвлөгөөний үр дүнд хэн нэгэн хүнд хохирол, хор уршиг, таагүй байдал үүсэхэд бид хариуцлага хүлээхгүй.
-
Блогт оруулсан мэдээллийг бие даан шалгаж, тодорхой нөхцөл байдлын талаар мэргэжлийн хуульчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна. Энэ блогийг ашигласнаар та энэхүү татгалзлын нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
-
Блог хөтлөгчийн илэрхийлсэн утга санааг алдагдуулахгүйгээр постыг засаж, сайжруулж болно. Засаж, сайжруулах гэдэг нь Монгол хэлний дүрмийн алдааг засах, бусдын бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарласныг илрүүлэх онлайн программ ашиглан дурдаагүй үлдээсэн эх сурвалжийг заах, постыг бичмэл болон бусад хэлбэрээр нийтлэх зэргийг ойлгоно.
-
Блогийн нийтлэлд илэрхийлсэн үзэл бодол, санал бодол нь хувь хүнийх бөгөөд "Хуульч Шувуухай", эсвэл блогийн үйл ажиллагаа эрхлэгчийн албан ёсны бодлого, байр суурийг илэрхийлэх албагүй. Аливаа холбоосыг оруулсан нь тэдгээрийн дотор илэрхийлсэн үзэл бодлыг батлах, эсвэл зөвлөмж өгөх албагүй.
-
“Хуульч Шувуухай” блогийн үйл ажиллагаа эрхлэгч шаардлагатай гэж үзвэл, блогийг хаах, нэмэлт хийх, постыг өөрчлөх, устгах, дахин нийтлэх, цахим хуудасны загвар дизайн зэрэг блог болон оруулсан мэдээлэлтэй холбоотой бүхий л өөрчлөлтүүдийг хийх, бусад хэрэглэгч, зохиогч, эсвэл блог эрхлэгчийг доромжилсон зан үйл, зан байдал гаргасан, дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн, боловсон бус харьцсан, блогийн үйлчилгээний бичигдсэн болон нийтэд ойлгомжтой үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, ийм төрлийн зан байдал илэрсэн гэж үзсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн хандалтыг цуцлах, сэтгэгдлийг устгах зэргийг урьдчилан анхааруулалгүйгээр ямар ч үед хийж болно. Үүнд, цаашид гишүүнчлэлтэй болох, мэдээллийг төлбөртэй болгох зэрэг хамаарна.
Бидэнтэй хамтран ажиллах, түншлэх нь нээлттэй бөгөөд хүсэлтийг admin@lawyerbirdie.com цахим шуудан, эсвэл “Жив жив” чат ашиглан илгээгээрэй.
"Хуульч Шувуухай" блогийг үргэлжлүүлэн ашиглаж, хандсанаар та үйлчилгээний эдгээр нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрсөнд тооцно.
*Шинэчлэгдсэн огноо: 2024 оны 1 дүгээр сарын 26*
