top of page

Хуульч Шувуухайд тавтай морилно уу!

Эрх зүйн мэдлэгээ тэлэх сонирхолтой болон хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, энэ талаар сонирхож буй хэн бүхэнд зориулсан хууль, эрх зүйн мэдлэг мэдээллийн контент хуваалцах, хамтын ажиллагааны талбарт зочилж байгаа 

Танд баярлалаа!

Онцлох блог

Онцлох видео

Бидний зорилго

Бидхууль, эрх зүйн янз бүрийн сэдвээр мэдлэг, ойлголтоо өргөжүүлэх, хуваалцах, хамтын сэтгэлгээг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн блог хөтлөх аяллаа эхлүүлсэн.

Бид хуулийн боловсрол эзэмшиж буй, эрх зүй сонирхож буй бүх хүмүүст ашиг тустай байх үүднээс цогц, хүртээмжтэй мэдээллийн сан бүрдүүлж, баяжуулна. 

Бид мэдээллийн сангаар дамжуулан хууль зүйн шинжлэх ухааны зайлшгүй сурах суурь мэдлэгийг авч, эрх зүйн үндсэн ойлголтуудын талаар илүү гүнзгий ойлголттой болоод зогсохгүй өөрсдийн ахиц дэвшлийг харж, алдаа оноогоо дүгнэж, улам ихийг сурч мэднэ.

Бид аль болох мэдээлэл сайтай, сонирхолтой, хамааралтай, ач холбогдолтой, чанартай контент нийтэлж, бие биедээ болон бусдад сурч мэдэх урам зориг өгч, цаашид эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргахад шаардлагатай арга барил, ур чадвар эзэмшиж, өсөж дэвших болно.

 

Бид уламжлалт хил хязгаараас давж, тогтсон сэтгэлгээг эвдэж, мэдлэгийг зөвхөн хуваалцдаг төдийгүй хамтын хөгжлийн талбар бүтээж, түүгээрээ дамжуулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран туршлагаа хуваалцаж, санаа бодлоо солилцож, харилцан яриа өрнүүлж, сэтгэгдэл үлдээж, зөвлөмж зөвлөгөө өгч, тасралтгүй шинийг эрэлхийлнэ.

Сүүлд нийтэлсэн

Онцлох

Стресс-Миний буруу.png
Стресс

Хэрэгтэй мэдээлэл

Номын анимэ

Үндсэн хуулийн эрх зүй

Төрийн онол

Суут хүмүүсийн үгс

Их зохиолч Д.Нацагдоржийн сургамж

Д.Нацагдорж

Эрдэм номыг сур ах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод эхэл
Эхэлсэн тэр нэг зүйлээ
Эцэст нь хүртэл оролдоод үз.

Суут хүмүүс
Агуу Альберт Эйнштейны сургамж

Альберт Эйнштейн

Хэзээ ч алдаа гаргаж байгаагүй хүн

хэзээ ч шинэ зүйл туршиж байгаагүй гэсэн үг. 

Наполеон Хилл

Хүний юу хийж бүтээх нь

юмыг хүлээж авах чадвар болон

өөртөө итгэх үнэмшлээр л хязгаарлагдана.

Наполеон Хиллийн мэдлэг
Теодор Рузвельтийн зааж сургасан зүйл

Теодор Рузвельт

Чадна гэдэгтээ итгэхэд л

туулах замын хагас нь ард үлдсэн байдаг.

Билл Гэйтс

Амжилтаа тэмдэглэх нь зүйтэй боловч

бүтэлгүйтлээсээ суралцах нь чухал юм.

Билл Гэйтсийн ажил амьдралдаа баримталдаг зарчим

Бидний оролдлого алдаатай, бүтэлгүй байж болно.

Гэсэн хэдий ч бид сурч мэдэх чин хүсэлдээ хөтлөгдөж,

замын төгсгөлд гарцаагүй амжилтад хүрнэ.

НЭГДЭХ

Бидний хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл авахыг хүсвэл цахим шуудангийн хаягаа оруулна уу.

Бидэнтэй нэгдсэнд баярлалаа!

© Copyright Хуульч Шувуухай

Хуульч Шувуухай
bottom of page